Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Аюулгүй байдлын дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар бүсийн хуралдааныг зохион байгууллаа

Аюулгүй байдлын дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар бүсийн хуралдааныг зохион байгууллаа

7-р сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ болон Цөмийн энергийн газар хамтран цөмийн аюулгүй байдлын дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар бүсийн хуралдааныг зохион байгууллаа. Дэлхийн олон орон цацрагийн аюулгүй байдлын талаарх ОУАЭА-ийн зөвлөмжид тулгуурлан дотоодын хэм хэмжээ, дүрэм журмаа боловсруулдаг тул энэхүү хуралдаан нь гишүүн орнуудын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд хуралдаанд Монгол, Бразил, Бангладеш, Вьетнам, Индонез, Иран, Малайз, Хятад, Тайланд, Түрк, Пакистан гэсэн орны 15 шинжээч, мэргэжилтэн оролцож, цөмийн аюулгүй байдлыг хангах, холбогдон гарсан дүрэм, журам, тэдгээрийн хэрэгжилтийг хангах талаар хэлэлцэж байна.
 
ОУАЭА нь цөмийн технологийг нийгмийн тусын тулд зүй зохистой ашиглах, түүнийг дэмжих, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, баталгааг хэрэгжүүлэх чиглэлд ажилладаг олон улсын байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар ОУАЭА-т 159 гишүүн оронтой ажиллаж байна. Монгол улс агентлагийн гишүүн орноор элсэн орсны 40 жилийн ой энэ жил тохиож байна.