Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Бүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ras/5/056 “мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах” сэдэвт хурал зохион байгуулна

Бүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ras/5/056 “мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах” сэдэвт хурал зохион байгуулна

Олон улсын атомын энергийн агентлагийн бүсийн хамтын гэрээний төслийн техникийн уулзалтыг 2013 оны 08 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ОУАЭА, Цөмийн энергийн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.
 
Хуралд ОУАЭА-ийн шинжээч болон Япон, Австрали, Энэтхэг, Бразил, Пакистан, Индонез, Бангладеш, Малайз, Тайланд, Өмнөд Солонгос, Хятад, Мьянмар, Непал, Филиппин, Вьетнам, Шриланк зэрэг орнуудын төлөөлөгчид оролцоно.
 
Хурлын зорилго нь төсөл хэрэгжүүлэгч гишүүн улсууд цөмийн технологийг ашиглан буудайн шимт чанар, ургац, хөрс, усны менежментийг хэрхэн сайжруулж байгаа талаар мэдээлэл өгч туршлага солилцох юм.