Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

“Радиобиологи, цацрагийн хамгаалалт” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

“Радиобиологи, цацрагийн хамгаалалт” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсын их сургууль, Боловсрол шинжлэх ухааны их сургууль, Боловсрол шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн газар хамтран “Радиобиологи, цацрагийн хамгаалалт” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
 
Хурлын эрхэм зорилго (Mission)
 
Радиобиологи, цацрагийн хамгаалалтын шинжлэх ухаан, технологийн өнөөгийн зангилаа асуудал, манай оронд ашиглаж байгаа цөмийн болон цацрагийн техник, технологийг олон улсын стандартад нийцүүлэх, цацрагийн оношилгоо, эмчилгээний шинжлэх ухааны үндсийг эмч мэргэжилтэн, өргөн олонд хүргэх,   боловсон хүчин бэлтгэх зэрэг онол, практикийн гогцоо асуудлыг хэлэлцэж, санал солилцох,  зөвлөмж, санал боловсруулахад чиглэнэ.
 
Хурлын төсөөлөл (Vision)
 
Радиобиологи нь дэлхийн шинжлэх ухааны эн тэргүүн шугамд гарч сансар судлал, боловсрол шинжлэх ухаан, технологи, оношилгоо, эмчилгээ хийгээд үйлдвэрлэлийн олон тулгуур асуудал радиобиологийн шинжилгээний ололт, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үр дүнгээс шууд хамаарах болсныг энэ хурлаас тоймлон тодруулж,  эрдэмтэн, мэргэжилтэн төдийгүй удирдах албан тушаалтан, үйлдвэрлэл практикийн ажилтан нарт хүргэж цаашид үйл ажиллагаанд шаардлагатай шинжлэх ухааны ололт амжилт, соёлыг  нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
 
Бидний зорилго, төсөөлөлд санал нийлж буй эрдэмтэн судлаач, эмч, үйлдвэрлэл, практикийн  мэргэжилтэн нарыг энэхүү хуралд оролцохыг урьж байна.