Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Дорнод аймагт цацрагын хяналт шалгалт хийлээ

Цөмийн энергийн газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын газраас 2013 оны 5 дугаар сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудийн нутагт геологи хайгуул каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглаж буй  байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цацрагийн хяналт шалгалт хийлээ. Хяналтаар цацрагийн үүсгүүр ашиглахад тавих аюулгүйн шаардлагыг зөрчсөн, улсын байцаагчийн албан шаардлагын заалтуудын хэрэгжилтийг хангаагүй 3 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, ноцтой зөрчил гаргасан 2 байгууллагад мөнгөн шийтгэвэр ноогдуулж, 2 байгууллагын үйл ажиллагааг зөрчлийг арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу заасан хугацаанд тус 2 байгууллага нь хяналтаар илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж, цацрагийн аюулгүй байдлыг хангасан тул үйл ажиллагааг сэргээсэн байна.
 
Хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд улсын байцаагчид 2013 оны 8 дугаар сард Дорнод аймагт ажиллалаа.
 
"Петрочайна дачин тамсаг монгол" ХХК нь цацрагийн үүсгүүр хадгалах байрыг аюулгүйн шаардлагын дагуу шинэчилсэн, цацрагийн аюулгүй байдлын болон ослын төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан, цацрагтай ажиллагчдыг хангалттай тооны хамгаалалтын хувцасаар хангаж, цацрагийн хамгаалалтын талаар мэдлэг олгох мэргэшүүлсэн сургалтанд ажиллагсдаа хамруулж ажилласан байна.Улсын байцаагчийн албан шаардлагын заалтын биелэлтийг тус байгууллага 80% хангаж ажилласан байна.
 
"Эн Пи Ай" ХХК-ийн цацрагийн үүсгүүр хадгалах нөхцөлд аюулгүйн үнэлгээ,   цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар урьдчилсан хяналт хийж, хууль эрх зүйн болон мэргэжлийн заавар зөвлөгөө өглөө.
 
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ураны бус уурхайд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК - ийн үнсэн сангийн үнсэн дэхь  байгалийн цацраг идэвхт изотопуудын радиэквивалент идэвх 586,8-2044 Бк/кг буюу харьцангуй өндөр идэвхтэй байгаа учир орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээний барилгын материалд ашиглах боломжгүй тул улсын байцаагчийн дүгнэлт гаргаж аймгийн мэргэжлийн хяналтын газар, тагнуулын ерөнхий газарт мэдэгдлээ.