Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

“Газар доор уусган олборлох арга” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөв

Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд АРЕВА компаниас зохион байгуулсан “Газар доор уусган олборлох арга”-ын тухай семинарт Төрийн, төрийн бус байгууллага болон олон нийтийн төлөөллүүд нээлттэй оролцлоо.
 
Семинарыг БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Б.Энхбат, “Арева Монгол” компанийн Ерөнхий захирал Тьерри Плэзант нар нээж үг хэлэв.
 
Уг арга хэмжээнд оролцогчид цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын явцад хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөлөл, нөхөн сэргээлт, технологийн хаягдлын менежмент зэрэг асуудлаар илүү анхааран ажиллаж олборлолтын техник эдийн засгийн үндэслэлд дэлгэрэнгүй тусгахыг цохон тэмдэглэсэн.
 
АРЕВА бизнес группын Хүрээлэн байгаа орчин хариуцсан менежер Вероника Ряот “Энэхүү семинар АРЕВА компаниас хэрэгжүүлж байгаа төсөлд хяналт тавьж ажиллаж байгаа ажлын хэсгийн хүсэлтээр зохион байгуулагдсан бөгөөд бид Та бүхний хүссэн мэдээллийг өгсөн гэдэгтээ найдаж байна. Уул уурхайн төсөл нь их хэмжээний санхүүжилт, цаг хугацаа шаардагддагийг бид ойлгож байна. Цаашид техник эдийн засгийн үндэслэл боловсруулахдаа та бүхний тавьсан асуудлуудыг тусган ажиллана” хэмээн онцлов.
 
Мөн Зөөвч овоогийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд байгаль орчны асуудлыг анхааран үзэж ажиллахаа илэрхийллээ.