Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн ээлжит 57 дугаар ерөнхий чуулган Австри Улсын Вена хотноо 9 дүгээр сарын 16-ны өдөр эхэллээ.

ОУАЭА-ийн  ээлжит 57 дугаар ерөнхий чуулган Австри Улсын Вена хотноо 9 дүгээр сарын 16-ны өдөр эхэллээ.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ээлжит 57 дугаар Ерөнхий чуулган 2013 оны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотын Олон улсын төвд зохион байгуулагдаж байна.
 
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулганд ОУАЭА-ийн гишүүн орнуудын дээд түвшний төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож цөмийн энерги ашиглахад тулгарч байгаа асуудлууд, цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, ололт амжилт, судалгаа шинжилгээний үр дүн зэрэг өргөн асуудлуудыг хэлэлцэх болно.
 
ОУАЭА-ийн 57 дугаар хуралдаанд Монгол улсаас БНАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.