Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Монгол улс нь олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орноор элссэний 40 жилийн ой тохиож байна.

Монгол улс нь олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орноор элссэний 40 жилийн ой тохиож байна.

1973 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-т гишүүн орноор элсэж, тус Агентлагийн Техникийн Хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдаж ирсэн.
 
Энэ хугацаанд ОУАЭА-ийн Техникийн Хамтын Ажиллагааны болон Бүсийн Гэрээний төсөл, хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи уул уурхай, аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, технологи, аюулгүй байдлын салбарт амжилттай хэрэгжүүллээ.
 
Монгол Улсад 1975-2013 онуудад ОУАЭА-ийн дэмжлэгээр төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн нийт санхүүжилтын 60.27 хувь нь багаж, тоног төхөөрөмж, 22.14 хувь нь хүний нөөц бэлтгэх, 17.59 хувь нь мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авахад зарцуулсан бөгөөд үүнийг салбар бүрээр авч үзвэл 3.7 сая ам.долларыг цөмийн шинжлэх ухаан, технологи, 2.8 сая ам.долларыг эрүүл мэнд, 2.5 сая ам.долларыг хүнс, хөдөө аж ахуй, 0.6 сая ам.долларыг цөмийн эрчим хүч, уул уурхай, 0.5 сая ам.долларыг байгаль орчны салбарт зарцуулсан байна.
 
Энэ 40 жилийн хугацаанд шинжлэх ухааны оргил Цөмийн шинжлэх ухаанд суурилсан техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажилласан эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн нартаа цаашдын ажил хөдөлмөрт Тань амжилт хүсье.