Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн технологийн талаар мэдээлэл солилцож байна

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа, цөмийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал, хэрэглээ, ирээдүйн чиг хандлага, цацрагийн аюулгүй байдлын талаарх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Цөмийн энергийн газраас олон ажил санаачлан хийж байгаа билээ. Тухайлбал, иргэд, олон нийтэд цөмийн технологийн хэрэглээний талаар мэдлэг мэдээлэл, өгөхийн тулд “Цөмийн салбарын хөгжил" сэдвээр 2013 оны 09 дүгээр сараас эхлэн төрийн байгууллагуудад мэдээлэл хийж, санал солилцож байна.
 
Энэхүү үйл ажиллагаа нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцохоос гадна олон нийтэд өдөр тутмынх нь амьдралын нэгээхэн хэсэг болох цөмийн технологийн талаарх үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлийг хүргэх боломж бүрдэж байгаа юм.
 
Одоогоор Мал эмнэлэг үржлийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Гадаад хэргийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Мэдээлэл технологи, харилцаа холбооны газар, Иргэний нисэхийн Ерөнхий газар зэрэг 30-аад байгууллагуудтай хамтран ажиллаад байна. Олон нийттэй харилцан мэдээлэл солилцох энэхүү үйл ажиллагаа 11-р сарыг дуустал үргэлжилнэ.