Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Шинэчлэлийн засгийн газраас анхааруулж байна

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна.
 
“Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах нь” гэсэн цуурхлын тухайд:
 
Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна гэж зарим улс төрийн нам, олон нийтийн байгууллагаас мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэхчлэн ярьжээ.
 
Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
“Уранд хордож мал үхсэн” гэсэн цуурхлын тухайд:
 
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, Дулаан уулын ордын орчимд уран болон хүнд металд мал хордож үхлээ гэсэн мэдээлэл өнгөрсөн оны сүүлчээр цацагдаж байв. Дорноговь аймгийн Сайншанд сумын малчин Д.Норсүрэнгийн 22 тугал үхсэн шалтгааныг судалж тогтоох, үнэн зөв дүгнэлт гаргах үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох байгууллагуудад өгч, энэ дагуу мэргэжлийн судлаач, шинжээчдээс бүрдсэн 60 шахам хүнтэй бүрэлдэхүүн шат дараалсан хяналт шалгалт хийгээд ионжуулагч цацраг, ураны нөлөөллөөс шалтгаалж хүн, мал хордоогүйгтогтоосон юм. Харин селен, зэс, сурьмагийн ужиг хордлого тугалын хорогдолд нөлөөлсөн байх магадлалтай гэж ажлын хэсэг дүгнэсэн тул эдгээр бодис стандарт хэмжээнээс давсан нь ямар шалтгаантайг тодруулахаар олон улсын томоохон лабориториудтай хамтран судалгаагаа үргэлжлүүлж байна.
 
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь таны эрх боловч төр засгийн бодлого, шийдвэрийг санаатайгаар мушгин гуйвуулсан, гүжирдэн гүтгэсэн мэдээлэл цацах нь иргэд, олон нийтийн сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах тул худал цуу яриаг үндэслэлгүйгээр тараахгүй байхыг Шинэчлэлийн Засгийн газраас онцгойлон анхааруулж байна.