Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Цөмийн энергийн комиссын 50 жил, Олон Улс Атомын энергийн агентлагт гишүүнээр элсэн орсны 40 жилийн ойд зориулсан “цөмийн энерги 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол Улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жил, Олон Улс Атомын Энергийн Агентлагт манай улс гишүүнээр элссэний 40 жилийг тохиолдуулан Цөмийн энергийн газар “ЦӨМИЙН ЭНЕРГИ 50 ЖИЛД” эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулна.
 
Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах дэлхий нийтийн үйлсэд нэгдэн орсноор цөмийн физикийг хөгжүүлэх, эрдэмтэн мэргэжилтэн бэлтгэх, цөмийн технологийн бааз суурийг үүсгэн бүрэлдүүлэх, түүнийг нийгмийн амьдрал, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар хэрэгжүүлсэн олон талт үйл ажиллагааны ололтыг нэгтгэн дүгнэхэд хурлын гол зорилт оршино.
 
Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай 40 жилийн туршид хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд цөмийн технологийг манай улсын анагаах ухаан, хүнс, хөдөө аж ахуй,геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын салбарт хийж бүтээсэн ажлыг нэгтгэн дүгнэнэ.
 
Бүтээсэн, хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, туршлагыг нэгтгэн дүгнээд цаашид цөмийн физик, физик сэтгэлгээг хөгжүүлэх үйлстэй нягт уялдуулан цөмийн технологийн өнөөгийн гогцоо асуудлыг шүүн хэлэлцэх, хүний нөөцийг бүрдүүлэх ажлын чанарыг цаашид сайжруулах, байгалийн баялаг хийгээд эрчим хүчийг ашиглахад эрин цагийн цөмийн болон физик, технологийн дэвшлийг хэрэгжүүлэх, цацрагийн хяналтад физик, мэдээлэл, тооцооллын шинэ ололтыг нэвтрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааны зорилтыг тодрууланхэлэлцэнэ.
 
Цөмийн физик, технологийг хөгжүүлэх манай орны нийгмийн амьдрал, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамтран ажилласан эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн,инженер техникийн ажилтан нартаа цаашдын ажил хөдөлмөрт Тань амжилт хүсье.