Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Монгол Улс, Олон Улсын атомын энергийн агентлаг хоорондын 2015-2020 оны техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт төслийн санал авах тухай

Цөмийн энергийн газар нь Монгол Улс, Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) хоорондын 2015-2020 оны Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж байна.
 
Энэхүү олон улсын төсөлд хамрагдсанаар хүний нөөц бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг авах, ОУАЭА-ийн шинжээчийн зөвлөмж авах, өндөр хөгжилтэй орнуудад очиж туршлага судлах зэрэг нөхцлүүд бүрдэнэ.
 
2009-2014 оны Монгол Улс, ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Эндээс татаж авна уу.