Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Цөмийн болон цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори итгэмжлэгдлээ.

Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори нь Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/367 тоот тушаалаар сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007стандартыг хангаж итгэмжлэгдлээ. Итгэмжлэлийн хүрээний хэмжилт, шинжилгээнүүд:
 
Цацраг идэвх тодорхойлох /хүнсний бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчин, барилгын материал, эрдсийн түүхий эд/
 
Цацрагтай ажиллагчийн хувийн тунг үнэлэх /цацрагтай ажиллагчийн авч буй цацрагийн тунгийн чадал/
 
Цацрагийн хувийн тунгийн чадал, цацрагийн бохирдол /гадаад орчин, ажлын байр/
Альфа, бета нийлбэр идэвх тодорхойлох /ус, хөрс, үнс, аэрозол/
Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн хяналтын хэмжилт /рентген төхөөрөмжийн чанарын хяналт/
Радон тодорхойлох /орон байрны дотоод агаар, ундны ус/ тус тус хамаарна.