Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Мэндчилгээ

Мэндчилгээ

Уудам дэлгэр нутагтаа, эх дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн өлзий хутаг оршсон өргөн дэлгэр сар шинийн баярын мэнд дэвшүүлье.
 
Дэлгэрсэн их суу билиг, хийморь сүлдээрээ дэлхийн түүхэнд мандан бадарсан Монгол түмний өрх гэрийн хойморыг өлзий хишгээр мялаан хаврын урин цаг айлчлан ирж байна.
 
Улс орон маань хөгжил дэвшилд, хүн ард маань сайхан амьдралд хүрэхийн тулд хичээж хөдөлмөрлөсөн нэгэн жилийг ардаа үлдээлээ. Шинэчлэл өөрчлөлтийн бодлогууд бүхий л салбарт амжилттай хэрэгжлээ. Манай салбарын хувьд Улс орны хөгжлийн түүчээ болсон цөмийн технологийг энхийн зорилгоор хэрэглэх гүүр нь болж үр бүтээлтэй, амжилт арвинтай ажилласныг дурдахад таатай байна. Улмаар Монгол Улсыг Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн зүгээс өндөрөөр үнэлсэн явдал боллоо. Мөн салбарынхаа 50 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж, цаашид хийж хэрэгжүүлэх их ажлынхаа гарааг эхлүүлээд байна.
 
Өмнөх үеийн нандин уламжлал, өнөөгийн гэрэл гэгээтэй итгэл, тэмүүлэлдээ тулгуурлан маргаашийн нарыг хамтдаа угтах бүтээн байгуулалтын өдрүүд бидний өмнө итгэлтэйеэ дурайж байна.
 
Ирэх морин жил бидэнд тэртээх цагаан морин жилийн цагийг шинэтгэсэн их түүхийн давхцал болж, дардан шулуун амьдралын эх ундарга байх болтугай.
 
Айл хотлоороо, ахан дүүсээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.
 
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮН Н.ТЭГШБАЯР