Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

Шинэчлэлийн Засгийн Газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймгуудийг оношлогооны төвтэй болгохоор ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт удахгүй хүлээн авах гэж буй томографикийн аппаратыг байрлуулах байрны засварын ажилтай Цөмийн Энергийн Газрын Улсын байцаагч танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Урьд нь аймгийн иргэд эмнэлэгийн үйлчилгээ авахын тулд хотын бүсийн эмнэлэгт үзүүлж цаг хугацаа, мөнгө төгрөгөө үрдэг  байсан бол оношилгооны төвтэй болсноор иргэдийн нийгмийн хэрэгцээнд олон давуу байдлыг бий болгох юм. Уг аппарат нь герман улсын Siemens брендийн бүтээгдэхүүн бөгөөд нийт санхүүжилтийг Ерөнхий Сайдын багцаас гаргасан байна.