Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн төлөөлөл цөмийн энергийн газрын удирдлагатай уулзалт хийлээ.

 
Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийн гишүүн орнуудын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны ээлжит хуралдаан 2014 оны 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд ОХУ-ын Дубна хотод болж байна.
 
Хурлаар гишүүн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд 2013 онд хийсэн судалгаа шинжилгээний ажлын тайлан, 2014 онд хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний ажлын чиглэл, сэдвээ хэлэлцэнэ.
 
  
 
Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (ЦЭГ)-ын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, тус институтийн захирал Академич В.А.Матвеев, Радиобиологийн лабораторийн захирал Е.А.Красавин, Гадаад харилцааны хэлтсийн ахлах инженер М.Г.Лощилов нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд ЦШНИ-ээс баримталж буй бодлого, түүний үйл ажиллагаа болон хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцож үнэлэлт, дүгнэлт өглөө.
 
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “ЦШНИ нь Монгол Улсад цөмийн физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжилгээ, судалгааны лаборатори байгуулах, бэхжүүлэх, нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн”-ийг цохон тэмдэглээд цаашид хамтын ажиллагаа улам өргөжүүлэн, бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.