Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Ярилцлага

Ц.Амартайван: Цөмийн технологиор ургац дэмжих бүтээгдэхүүн гаргаж авна

"Электрон хурдасгуур ашиглан байгалийн полимер боловсруулах төсөл"-ийн зохицуулагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны эрхлэгч, доктор Ц.Амартайвантай ярилцлаа.
 
Байгалийн полимер гэж юу вэ, төслийн хүрээнд бий болох үр дүнгийн талаар сонирхуулна уу?
 
Энэхүү төслийн хүрээнд байгалийн кайтосан, цардуул гэх мэт бодис агуулсан материалыг цөмийн цацрагаар шарж сайжруулсан шинж чанар бүхий бүтээгдэхүүн гарган авах зорилготойгоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ургац дэмжих бүтээгдэхүүн юм.
 
Бүхий л төрлийн ургацыг дэмжих үү, боловсруулж гаргаж авахад хямд төсөр, хэрэглэхэд амар хялбар байх уу гээд сонирхох зүйл их байна л даа.
 
Байгаль дээр ургаж төлжиж болох бүхий л ургамалыг дэмжихэд ашиглаж болно. Хамгийн гол нь бид аль болох хямд төсөр аргаар энэ бүтээгдэхүүнийг гаргаж авах зорилго тавин ажиллаж байна. Энэ нь нэг ёсондоо байгалийн түүхий
 
эдийг ашиглаад ус шингээж барьдаг бүтээгдэхүүн шүү дээ. Тийм болохоор хэрэглэх арга нь ч хялбар. Жишээ нь, Вьетнам улсад коконатын хальсыг ашиглаж бий болгосон 1 грамм бүтээгдэхүүн, 250 грамм ус шингээж 2-3 сард түүнийгээ бага багаар алддаг. Үүн дээр түшиглэн манай төслийн баг эхний туршилтаар Вьетнамд үйлдвэрлэсэн ус баригч бүтээгдэхүүнийг ашиглан улаан лоолийн соёололтын хугацааг судалсан. Ингэхэд ус баригч бүтээгдэхүүн ашиглаагүй хөргөгчинд ургасан улаан лоолиос долоон хоногийн өмнө соёолж байсан. Энэ нь тухайн бүтээгдэхүүний боловсруулалт нь хурдан байна гэсэн үг.
 
Төслийн явц ямар шатандаа явж байна вэ, манайд ийм бүтээгдэхүүнийг хэзээнээс хэрэглэж эхлэх вэ?
 
Байгальд ээлтэй энэ төслийн үйл ажиллагаанд Казакстан болон манай улс 2012 онд нэгдэж орсон. Одоогоор лабораторийн судалгааны хүрээнд МУИС-ийн цөмийн судалгааны төв, биофизикийн болон органик химийн чиглэлийн эрдэмтэд хамтран ажиллаж байна. Сүүлийн үед дэлхий нийтийн санаа зовинуулж байгаа асуудал бол хүнсний хомсдол. Гэтэл зарим халуун орнуудад хэтэрхий их ган гачиг болсноос тарьсан ургацынхаа талыг хаях тохиолдол байна. Байгалийн энэхүү давагдашгүй хүчин зүйлээс хэрхэн яаж хүнсний бүтээгдэхүүнийг авч үлдэх вэ, үр ашигтайгаар ахуй амьдралдаа хэрэглэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Бид судалгааныхаа эхний үр дүнг энэ оны сүүлээр гаргахаар ажиллаж байна.
 
Цөмийн энергийн газрын хэвлэл мэдээллийн алба
Х.Болормаа