Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Цөмийн энергийн салбарын эрдэмтэд хуралдаж байна

Цөмийн энергийн салбарын эрдэмтэд хуралдаж байна

Цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хурлаар  шар нунтагийн талаарх үнэн зөв мэдээлэл түүний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх, Цөмийн энергийн тухай хуулийн 28.9-д заасан Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах заалтын дагуу Дэлхийн ураны зах зээлд тэргүүлэгч байр эзэлдэг орнуудын туршлага, жишиг ямар байдаг талаар, хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар журмаар байршуулдаг талаар мэдээлэл солилцох, энэ тал дээр зөвлөмж гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.