Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Зөв технологиор ашиглавал уран аюулгүй

 
Цөмийн энергийн газрын дэргэдэх "Эрдэмтдийн зөвлөл" өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаараа цөмийн технологийг зөв ашиглавал аюулгүй бөгөөд эдийн засгийн үр ашигтай гэдгийг хэлэлцлээ. Мөн Дэлхийн ураны зах зээлд тэргүүлэгч орнуудын туршлага, жишиг ямар байдаг талаар, хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар журмаар байршуулдаг талаар мэдээлэл солилцож, зөвлөмж гаргалаа.
 
 
Хуралдааныг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нээж үг хэлсэн бөгөөд "эрдэмтдийн зөвлөлийн санал бодлыг ажилдаа тусгах зорилгоор энэхүү хуралдааныг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэйгээр хүргэж байна. Манай агентлагийн хувьд цөмийн технологийг дэлхийн түвшинд нэвтрүүлэх, нэвтрүүлсэн технологийг дэлхийн түвшинд хянах, цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин манай салбарын хийж байгаа гол зүйл бол энэ бүхнийг нэгтгэж улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг дипломат яриа хэлэлцээрийн шугамаар явуулах" хэмээн онцоллоо.
 
 
Эрдэмтэд шар нунтаг, ураныг хортой, хоргүй гэж мэтгэлцэх биш ахуйн хэрэглээн дэх цацрагийн тун хэмжээг нь зааж, олон нийтэд таниулах хэрэгтэй байгааг хөндөж байв.  Нөгөө талаар манай улсад ураны орд, нөөцийн талаарх мэдээлэл хангалттай байгаа. Харин одоо уран олборлох тал дээр экологи, байгаль орчинд нөлөөлөх байдлаас нь үнэлэлт дүгнэлт өгч, олон улсын жишигтэй харьцуулж гаргах шаардлагатайг дурьдав.
 
Академич Б.Чадраа гуай шар нунтагийн хэрэглээний талаар тайлбарлахдаа "Нэг кг уранаас 30 тоннын багтаамжтай 70 цистернтэй тэнцүү бензиний дайтай эрчим хүчийг гаргаж авдаг. Тэгэхэээр нэг кг уран гэдэг ямар их ач холбогдолтой болохыг л нийгэмд ойлгуулах хэрэгтэй. Ийм чухал, эрчим хүчний нөөцтэй зүйлийг ойлгож байж бид хөгжлийн тухай ярьж болж байна" гэсэн бол Цөмийн судалгааны төвийн захирал С.Даваа гуай "өнөөдрийн мэдээлэл ихээхэн ач холбогдолтой болж байна. 20 гаруй эрдэмтэд, түүнээс ч илүү тооны сэтгүүлчид ирсэн байгаа нь олон нийт цөмийн технологийн энхийн хэрэглээг илүү их таньж мэдэж байгаагийн илрэл юм" гэж онцлов.