Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Ураныг дэмжигч шар нунтаг

Ураныг дэмжигч шар нунтаг

Ураныг анх голдуу шавар эдлэлийг пааландах, шилэн эдлэлд өнгө оруулах, гэрэл зургийг тодруулах будагч бодисонд ашигладаг байжээ. Одоо ч энэ хэрэглээ нийтлэг хэвээрээ байна. Харин цөмийн технологийн хэрэглээ өсөн нэмэгдсэн ураны хэрэгцээ өсөх болсон байна. Учир нь хөгжил дэвшлийн салшгүй хэсэг болсон энэ технологийн хэрэглээ бий болох үндэс нь уран юм. Өнөөдөр цөмийн технологийг сансар судлал, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, эмнэлэг эрүүл ахуй, гоо сайхан, хөнгөн үйлдвэр гэх мэт хүний амьдралын эргэн тойронд ашиглаж байна.
 
Уран нь дэлхийн цардас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг мөнгөлөг өнгөтэй металл юм.
 
Харин шар нунтаг нь ураны хүдрээс боловсруулан гаргаж авсан ураны исэл агуулсан химийн нэгдэл. Ураны ислийн төрөл, агуулга, уусгагч уусмал, хатааж буй температураас хамаарч өнгө нь шар, улбар шар, хар ногоон, хар бараан өнгөтэй байдаг. Өөрөөр хэлбэл ураны исэл болгон шар өнгөтэй байдаггүй, эрт үед ураныг олборлоход харагдаж байсан өнгө, шинж чанартай нь холбон шар нунтаг гэж нэрлэжээ.
 
Монгол Улс ураныг шар нунтаг хүртэл боловсруулж экспортлохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ураныг шар нунтаг хүртэл боловсруулах нь цөмийн түлш үүсгэх, цөмийн хаягдал бий болгох үйл явц биш юм. Өөрөөр хэлбэл зөвхөн олборлосон ураны хүдрийг баяжуулж шар нунтаг болгох үйл явц юм байна.
 
Шар нунтагийг гаргаж авахын тулд ураны хүдрийг хагалж бутлан нунтаглаж химийн аргаар боловсруулна. Ингэснээр 80 хувийн уран агуулсан шар нунтаг гаргаж авдаг. Шар нунтагийг шууд цөмийн эрчим хүчинд реакторт ашиглаж болдоггүй бөгөөд юуны өмнө хийн төлөвт хувиргана. Үүний дараа шар нунтагийг баяжуулж ураныг бий болгоно. Нэг кг баяжуулсан уран 170 тонн нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гаргадаг. Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй байгаа нэг гол шалтгаан нь ердөө л энэ.
 
Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс