Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Ярилцлага

Б.Дэлгэрмаа: Цөмийн технологиор бордооны хадгалалтыг уртасгана

Б.Дэлгэрмаа: Цөмийн технологиор бордооны хадгалалтыг уртасгана

"Био бордоо" төслийн зохицуулагч, Ургамал газар тариалан, сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хөрсний миктобиологийн лабораторийн эрхлэгч Б.Дэлгэрмаатай "Био бордоо" төслийн талаар тодрууллаа.
 
"Био бордоо" төслийн ач холбогдол нь юу байх вэ, хэдий хугацаанд хэрэгжихээр байна?
 
Энэхүү төсөл нь өнгөрсөн хугацаанд Цөмийн энергийн газарт хэрэгжсэн "МОН5" төслийн үргэлжлэл гэж ойлгож болно. Одоогоор "Био бордоо" төсөл туршлага солилцох шатандаа явагдаж байна. Төслийн баг хамт олон жилд нэг удаа хуралдаж, өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн ажлаа дүгнэн, цаашид хийж гүйцэтгэх ажлаа хуваарилдаг юм. Өнгөрсөн хугацаанд гишүүн орнууд Япон улсад үйлдвэрлэсэн бордоог авч хэрэглэсэн бөгөөд төсөлд оролцсон 10 орон тус бордоог өөрсдийн улсад хэрэглэж, гарсан үр дүнгийн талаар хэлэлцсэн. Одоогоор  "Био бордоо"  төсөл 2014-2017 он хүртэл үргэлжлэн хэрэгжихээс болсон.
 
Цөмийн технологийг био бордоо гаргаж авахад чухам яаж ашигладаг юм бэ?
 
Бусад гишүүн улсууд дотооддоо үйдвэрлэсэн бордоогоо цацрагаар шарж бохирдолтыг нь устгаж, бордооныхоо хадгалалтыг уртасгаж байна. Харин манай улсын хувьд гаргасан бордооны хадгалах хугацаа богинохон тул энэ жил хийсэн бордоогоо дараа жил нь хэрэглэх боломжгүй байдаг. Бидэнд байгаа бололцоо бол "Кобальт 60"-ийг ашиглан цөмийн цацрагаар шарж хадгалалтыг уртасгах явдал юм. Одоогоор бидэнд "Кобальт 60"-ийг ашиглахад цацрагийн үүсгүүр хэрэглэх шаардлагатай. Өнөөдрийн Цөмийн энергийн газарт болсон уулзалтаар "Кобальт 60"-ийг ашиглахад шаардлагатай байгаа асуудлыг хэлэлцүүлсэн нь уулзалтын нэг томоохон үр дүн байлаа.
 
"Био бордоо" төсөл бол байгаль орчны чиглэлээр явуулж буй хамгийн том ажлуудын нэг гэж ойлгож байна. Төслөөр бид ямар үр дүн хүлээх вэ?
 
Энэ төсөлд орсноор манай улсад өмнө нь судлагдаагүй, судлагдаад орхигдсон маш олон ажлын талаар туршлага судлах боломж бүрдэж байгаа. Мөн цөмийн технологи өндөр хөгжсөн орны туршлагыг судалж тухайн технологи дээр мэргэжилтэн бэлдэж өөрийн улсад нутагшуулах нь энэ төслийн хамгийн том үр дүн юм.
 
Х.Болормаа