Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Цөмийн технологийг хэрэглэж буй салбар, чиглэлүүд

1. Цөмийн технологийг эрүүл мэндийн салбарт:
 
Тархи мэдрэл
 
-       Хурц саа өвчин
 
-       ДОХ-оос шалтгаалсан сэтгэцийн өвчин
 
-       Гэмтлийн дараах тархи хөдлөлтийн хам шинж
 
-       Олон голомтот цус харвалтын голомтыг оношлох
 
-       Шүдний зураг авах
 
Хавдар судлал
 
-       Хавдрын байрлалыг тодорхойлох
 
-       Хавдрын үе шатыг тодорхойлох
 
 
 
-       Үсэрхийллийн байрлалыг илрүүлэх
 
-       Эмчилгээний үр дүнг хянах
 
-       Хавдраас шалтгаалсан ясны өвчнийг багасгах
 
-       Тодорхой хавдрын хэмжээг хэмжих
 
Гэмтэл судлах
 
-       Ясны далд гэмтлийг тодорхойлох /спортын гэмтэл/
 
-       Ясны ургалт зогсоох, өвдөлтийг намдаах
 
-       Остеомиелит оношлогоо
 
Бөөрний өвчинд
 
-       Шээс дамжуулах замын бөглөрлийг илрүүлэх
 
-       Бөөрний судасны даралт ихдэх өвчнийг оношлох
 
-       Бөөрний үйл ажиллагааг ялган оношлох
 
-       Шилжүүлэн суулгасан бөөрний үл нийцлийг илрүүлэх
 
-       Бөөрний эдийн архаг үрэвслийг илрүүлэх
 
-       Бөөрний шархыг илрүүлэх
 
Зүрх судасны өвчний үед
 
-       Титэм судасны эмгэг
 
-       Зүрхний дутагдлын эмчилгээний үр дүнг үнэлэх
 
-       Шилжүүлэн суулгах зүрхний үл нийцлийг үнэлэх
 
-       Судасны мэс засал ба Бипасс мэс засалд өвчтөнийг сонгох
 
-       Зүрхний шигдээст өртөх өндөр эрсдэлтэй өвчтөнд мэс засал хийх эсэхийг тодорхойлох
 
-       Зүрхний баруун ховдлын дутагдлыг илрүүлэх
 
-       Хими эмчилгээний гаж нөлөөнөөс үүдэлтэй зүрхний эмгэгийг тодорхойлох
 
-       Зүрхний хавхгийн эмгэг
 
-       Зүрхний хурц шигдээсийн голомтыг тодорхойлох ба оношлох
 
-       Ферментийн солилцоо
 
Уушги
 
-       Уушгины артерын бөглөрөл эмболи
 
-       ДОХ-той өвчтөний уушгины хүндрэл тодорхойлох
 
-       Уушгины багтаамжийн тоон үзүүлэлт
 
-       Шилжүүлэн суулгах уушгины үл нийцлийг үнэлэх
 
-       Түлэгдсэн өвчтөнд амьсгалын замын гэмтлийг тодорхойлох
 
 
2. Хүнс хөдөө аж ахуйд:
 
-     Ургамлын шинэ сорт гарган авах
 
-     Малын үүлдэр угсааг сайжруулахад генетикийн судалгаа хийх
 
-     Хөрсний үржил шимийг сайжруулах, ус цэвэршүүлэх, ургацын чанарыг сайжруулах
 
-     Өвчин үүсгэгч бактерийг устгах вакцин үйлдвэрлэх
 
-     Хадгалах хугацааг уртасгаснаар соёололт муудалтаас сэргийлэх
 
-     Бордоо гарган авах
 
-     Хортон шавжийг устгах
 
-     Хөрсний элэгдэл, гүний усны судалгаа хийхэд ашиглаж байна.
 
3. Геологи, уул уурхайн салбарт:
 
-       Төрөл бүрийн ашигт малтмалын үндсэн орд, нөөц, дагалдах элементийн судалгаа хийх
 
-       Газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизик судалгаа хийх,
 
-       Нүүрс, газрын тосны үе давхарга, түүний нягт, чанар, цооногийн хананы бетоны бэхжилт зэргийг тодорхойлох
 
-       Баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн процессыг хянах
 
-       Эрдэс баялагийн нөөц, дээж, хөрс чулуулагийн бүтэц, найрлага зэргийг тодорхойлох
 
-       Хүрээлэн буй орчны нөлөөллийн судалгаа
 
4. Эрчим хүчний салбарт:
 
-       Цөмийн эрчим хүчний станц
 
-       Хөлөг онгоцны хөдөлгүүрт эрчим хүчний зориулалтаар цөмийн реакторыг ашигладаг.
 
o   Тээвэрлэгч том оврын хөлөг онгоц
 
o   Мөс зүсэгч усан онгоцнууд
 
o   Шумбагч хөлөг онгоц
 
o   Сансрын хөлөг, хиймэл дагуул
 
-       Цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны салбарт ашиглагддаг төрөл бүрийн кабель утаснуудыг цацрагаар шарж халуун, хүйтэн нөхцөлд тэсвэртэй, уян болгох
 
5. Аж үйлдвэрийн салбарт:
 
-       Нягт, жин, түвшин, урсгал тодорхойлох
 
-       Газрын тос агуулсан элснээс газрын тос үйлдвэрлэх
 
-       Газрын тос нэрэх
 
-       Фишер-Тропшийн аргаар нүүрсийг шингэлэх
 
-       ХАА-н бордоонд зориулж устөрөгч үйлдвэрлэх
 
-       Биомасст суурилсан этанол үйлдвэрлэх
 
-       Устөрөгч үйлдвэрлэх
 
-       Эрдэсжсэн болон ахуйн хэрэглээний бохир ус цэвэршүүлэх
 
-       Замын нягт, зузаан, чийгшил тодорхойлох
 
-       Үйлдвэрлэлийн процессийг хянах
 
-       Үл эвдэх сорилын шинжилгээ
 
 
6. Хил гаалийн хяналт, аюулгүйн үзлэг шалгалт:
 
-       Рентген цацраг бүхий хяналтын төхөөрөмж
 
-       Цацрагийн портал мониторыг ашиглаж байна
 
 
7. Бусад хэрэглээ:
 
-       Дэлхийн насыг тогтоох
 
-       Археологийн түүхэн дурсгалт, ховор олдворуудын насыг тогтоох
 
-       Машины дугуйны бат бөх чанарыг нэмэгдүүлэх
 
-       Аливаа материалын эдэлгээг уртасгах зорилгоор өнгөлөх, лакдах
 
гидрогелийг ашиглан нүүрний маск, чийгшүүлэгч, тос зэргийг үйлдвэрлэх
 
-       Цэрэг дайны зориулалт
 
-       Техник хэрэгслийн хуяг
 
-       Сумны нэвтлэгч хэсэг
 
-       Тэсрэх бөмбөг
 
-       Зэвсгийн дуран, хараа овоо
 
-       Археологийн олдворын нас тогтоох /C-14 ашиглан/
 
-       Цагдаа, мөрдөн шалгах газруудад /кримналистикийн шинжилгээ/
 
-       Өргөн хэрэглээний бараа
 
-       Галын дохиолол /Am-241 изотоп/
 
-       Цаг, луужин, электрон барааны дэлгэц, нүдний болор, камерийн линз, ваар шилэн эдлэл, гэрлийн бүрхүүлийн материалд ашиглах гэх мэт
 
-       Ариутгалт ашиглах
 
-       Шууданд захиа, илгээмж ариутгах /2001 оны 11 сард АНУ-д Сибирийн яр гэгдэх нянд өртөж 5 хүн нас барсан. Үүнээс хойш шуудангийн салбарт ашиглах болсон/
 
-       Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл
 
-       Гоо сайхны бүтээгдэхүүн
 
-       Эрдэнийн гоёл, чимэглэл
 
-       Нялх хүүхдийн зарим хэрэгсэл /хүүхдийн угж, тоглоом, живх гэх мэт/
 
-       Бусад ариутгал