Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Танин мэдэхүйн булан

Халуун цөмийн урвал

Халуун цөмийн урвал

Манай Дэлхий гарагийг гэрэл, дулаанаар хангаж байдаг гол эх үүсвэр юу вэ? гэсэн асуултанд бараг хүүхэд бүр л "Нар" гэж хариулах байх. Тэгвэл тэр их гэрэл дулаан одны чухам хаана нь бий болдог юм бэ? Энгийнээр асуувал, Нар яагаад гэрэлтэж дулаан ялгаруулдаг юм бэ? Үүнд оновчтой хариулт өгөхөд тийм ч хялбар биш ээ. Нарны гадаад давхаргын дээд хэсгийнх (нарны титэм) нь температур аймшигтай их (бараг 1.5 сая градус!!!) байдаг учраас судалгаа шинжилгээний ямар ч багаж төхөөрөмж наранд дөхөж очих боломжгүй. Гэсэн хэдий ч эрдэмтэд өнөөдөр тодорхой зүйлийг мэдэж авч чадсан. Чухамдаа нарны ялгаруулдаг энерги бол цөмийн урвалын үр дүн юм гэдгийг тэд тогтоосон байна.
 
Нарнаас сек тутамд цацарч буй энерги нь ердийн физик харилцан үйлчлэл юм уу химийн урвалын үед ялгардаг энергитэй харьцуулшгүй асар их аж. Ийм их хэмжээний энерги зөвхөн цөмийн урвалын үед л ялгарах боломжтой юм. Гэхдээ наран дээр явагддаг цөмийн урвалын процесс атомын цахилгаан станцын (АЦС) реакторт явагддаг цөмийн урвалаас ялгаатай. АЦС-д ураны цөмийн хуваагдлын гинжин урвалаар энергийг гаргаж авдаг. Харин одны дотор устөрөгчийн атомын цөмүүдийн нэгдэх урвал явагдаж байдаг. Ийм урвал явагдахын тулд асар их температур шаардлагатай учраас "халуун цөмийн урвал" гэж нэрийддэг байна.
 
Хамгийн гол нь халуун цөмийн урвалаар ялгарах энерги хуваагдах гинжин урвалаар ялгарах энергиэс үлэмж их байдаг. Тиймээс ч эрдэмтэд энэ урвалыг "жолоодож" сурах гэж олон жилийн туршид оролдож байна. Ингэж чадвал хүн төрөлхтөн Дэлхий дээр өөрийн гэсэн "хиймэл нарыг" бий болгож чадна.Гэвч энэ тийм ч хялбар ажил биш ажээ.