Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Танин мэдэхүйн булан

Нар бол плазм төлөвт орших халуун хайлмаг бөмбөлөг юм

Нар бол плазм төлөвт орших халуун хайлмаг бөмбөлөг юм

 
Бөмбөлөг дотор халуун цөмийн урвал явагдаж байдаг (NASA-ийн зураг)
 
Хөнгөн атомын цөмүүд хоорондоо нэгдэж илүү хүнд атомын цөм үүсгэх урвалыг ерөнхийд нь халуун цөмийн урвал буюу цөмийн нэгдэх урвал гэж нэрлэнэ. Атомын цөм эерэг цэнэгтэй учир цахилгаан статик хүчний үйлчлэлээр нэг нэгнээ түлхдэг. Тиймээс энгийн нөхцөлд цөмүүд хоорондоо нэгдэхгүй. Харин Нарны гүнд температур 15 сая градус цельс хүрнэ. Ийм өндөр температуртай орчинд атомын цөмүүд түлхэлцэх хүчний үйлчлэлийг давахуйц асар их хурдтай болсноор нэгдэх урвал явагдаж эхэлдэг байна.
 
Ийм нөхцөлд аливаа бодис эмх замбараагүй хөдлөх электрон ба цөмүүдийн хольц хэлбэрээр орших бөгөөд үүнийг плазм төлөв хэмээн нэрийддэг. Нар устөрөгчөөс голчлон тогтдог болохоор тэнд устөрөгчийн цөмүүд хоорондоо нэгдэх урвал явагдана. Устөрөгчийн цөм нь ганц дан протоноос бүрдэх учир ийм урвалыг заримдаа протон-протоны халуун цөмийн урвал гэнэ.
 
 
Протон-протоны урвал
 
Ер нь энэ халуун цөмийн урвал гээч ийм төвөгтэй процессыг өөрсдийн дэлхий дээр гаргаж авах ямар шаардлагатай вэ? Өнөөдөр байгаа эрчим хүч үйлдвэрлэх арга технологиудтай харьцуулахад энэ чинь тэгээд хэр ашигтай вэ?
 
Нэг киловатт цаг эрчим хүч гаргаж авахад нэг миллиграмм хэтрэхгүй хэмжээний устөрөгч шаардагдана гэдгийг тооцоо харуулдаг. Адил хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд нүүрс, хий, мазут эсвэл дизель түлш гэхэд л хэдэн зуун грамм зарцуулагдана. Тэр бүү хэл ураны түлш хүртэл хэд дахин их хэмжээгээр шаардагдана. Тэгээд ураныг бас газрын хөрснөөс олборлодог, нөөц нь жилээс жилд багасч байгаа гэдгийг дурдах хэрэгтэй. Гэтэл устөрөгчийг бол уснаас гаргаад авчих боломжтой юм. Өөрөөр хэлбэл, халуун цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хүн төрөлхтөн бараг үл шавхагдах түлшний эх үүсвэртэй болох ажээ.