Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Мэндчилгээ

Мэндчилгээ

Танин мэдэхүйн утга учир, юмс үзэгдлийн мөн чанарыг тайлан, тайлбарлах үйлсэд хүчин зүтгэж буй үе үеийн физикчид, Эх орныхоо өнцөг булан бүрээс оюун ухааны бяд тэнхээгээ сорихоор хүрэлцэн ирсэн хүүхдүүд, хүндэт багш нар, хамтран дэмжигч, Увс нутгийн найрсаг зон олон Та бүхэндээ Улсын физикийн 27-р олимпиадын халуун дотно мэнд дэвшүүлж, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
 
Асуулт бүрийнхээ хариулт болгож туулсан зам мөр бүхэн минь  танин мэдэхүйн их эрэл хайгуул байсан бөгөөд, өнөөдөр ч хүсэл зорилгодоо хүрэхийн тулд Улсын үндэс, хөгжлийн хөдөлгөгч хүч болсон Монголын физикчдын залгамж халаа болж яваадаа талархаж байна. Хүүхдүүд Та бүхэн ч гэсэн физикийн эрдэм ухаанд шамдаж, сэтгэлээ зориулан байж энэхүү олимпиадад оролцож байгаа явдал ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт, хүсэл мөрөөдлийн чинь эхлэл юм.
 
Хүүхдэд суурь чадамж, мэдлэгийг олгох сургалтын агуулгыг жил ирэх тусам төгөлдөржүүлж, Олон Улсад өрсөлдөх чадамж бүхий мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байгаа багш нарт талархал илэрхийлж  байна.
 
Дэлхий нийтийн хөгжлийн зангилаа болсон техник технологийн дэвшил  физикийн шинжлэх ухаан дээр тулгуурладаг билээ. Тиймээс Монгол хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, чадамжийг нь дээшлүүлж, зорилгодоо хүрэх зам мөрийг нь зөв зүйтэй чиглүүлж өгөх нь бидний үүрэг гэж бодно.
 
Улсынхаа хөгжил, хүний сайн сайхны төлөө хамтран зүтгэж, өглөө мандах нарны цацрагаас эхлээд өөдлөх амьдралынхаа бүхий л хэрэгцээнд дэвшилтэт технологийг энхийн зорилгоор ашиглаж буй Монгол хүн бүрийн сэтгэл тэнүүн, үйлс нь арвин байг ээ.
 
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮН
Н.ТЭГШБАЯР