2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Цөмийн энергийн газрын дарга н.тэгшбаяр мэндчилгээ дэвшүүллээ

Цөмийн энергийн газрын дарга н.тэгшбаяр мэндчилгээ дэвшүүллээ

Улсын физикийн 27-р олимпиад Увс аймгийн Улаангом хотноо энэ долоо хоногт зохион байгуулагдаж  байна. Олимпиадын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Нийт 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн шилдэг багш, сурагчид оролцож оюун ухаанаа сорьж буй энэ удаагийн олимпиад өргөн цар хүрээтэй болж байгаа нь технологийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, физикийн боловсрол дээшилж байгаагийн илрэл гэж болно. Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын тус олимпиадад оролцогчдод зориулж мэндчилгээ дэвшүүлснийг хүргэе.