Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цөмийн энергийн салбарынхан спортоор өрсөлдөж байна

Цөмийн энергийн салбарынхан спортоор өрсөлдөж байна

Монгол Улсад Цөмийн энергийн салбар үүсч хөгжсөний 51 жилийн ойг тохиолдуулан "Цөмийн энергийн салбарынхан нэгэн дээвэр доор" уриатай шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 сарын 1-3-ны өдрүүдэд амжилттай зохион явуулж байна. Тэмцээнийг ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр нээж үг хэлсэн бөгөөд тэмцээнд оролцож буй Цөмийн энергийн газар, Монгол Улсын их сургууль, Физик технологийн хүрээлэн, Хавдар судлалын үндэсний төв, Геологийн төв лаборатори, Мон-Атом, Кожеговь ХХК, Nuclear Energy Mongolia ХХК, Гаммалоггинг ХХК зэрэг байгууллагуудын баг тамирчидад эрүүл энхийг хүсэн ерөөж, баяр хүргэв.