Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Хавдар судлалын үндэсний төвийн баг хамт олон тэргүүллээ

Хавдар судлалын үндэсний төвийн баг хамт олон тэргүүллээ

"Цөмийн энергийн салбарынхан нэгэн дээвэр доор" уриатай шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон багаараа тэргүүлж шилжин явах цомын эзэн боллоо. Цаашид энэхүү тэмцээнийг Цөмийн энергийн газраас жил болгон уламжлал болгохоор зорьж байгаа юм.
 
Шагнал гардуулах үеэр ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр хэлэхдээ Монгол Улсад Цөмийн энергийн салбар үүсч хөгжсөний 51 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тэмцээнд багаараа амжилт үзүүлсэн ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар тэргүүтэй хамт олонд баяр хүргэж, өнөөдрийн тэмцээнд эрүүл мэндийн салбарынхан түрүүлсэн нь Монгол Улсад цөмийн технологийн хэрэглээ эрүүл мэндийн салбарт хэрхэн амжилттай хөгжиж байгаагийн нэг илрэл боллоо гэсэн юм. Ингээд тэмцээнд оролцсон нийт хамт олондоо спортын өндөр амжилтыг Цөмийн энергийн газрын зүгээс хүсэн ерөөж түрүүлсэн баг, тамирчдад шагналыг нь гардуулсан юм.