Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

2009-2014 оны хооронд монгол улсад хэрэгжсэн төслүүдийн үр дүнг дүгнэлээ

2009-2014 оны хооронд монгол улсад хэрэгжсэн төслүүдийн үр дүнг дүгнэлээ

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар энэ сарын 19-22-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж буй Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн нэгдүгээр хэлтсийн дарга О.Акуна өнөөдөр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын захирал Г.Ганболд, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Энхсайхан нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Уулзалтаар талууд Монгол Улс, ОУАЭА хоорондын хамтын ажиллагааны 2009-2014 оны хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, тухайлбал анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжсэн төслийн үр дүнг дүгнэсэн юм.
 
Мөн Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус, ОУАЭА-ийн цөмийн баталгааны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.
 
Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтэс