Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

НҮБ-ын хөгжлийн 2012-2016 оны хөтөлбөрийн талаар санал солилцлоо

НҮБ-ын хөгжлийн 2012-2016 оны хөтөлбөрийн талаар санал солилцлоо

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн нэгдүгээр хэлтсийн дарга О.Акуна манай улсад айлчилж байна. Айлчлалын үеэр НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай С.Синаноглу ноён О.Акунаг хүлээн авч уулзлаа.
 
Тэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоо, Монгол Улс-НҮБ-ын Хөгжлийн 2012-2016 оны хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
 
Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтэс