Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Ярилцлага

Цөмийн технологийн салбарт 60 төсөл хэрэгжүүлсэн байна

Цөмийн технологийн салбарт 60 төсөл хэрэгжүүлсэн байна

Монгол Улсын цөмийн технологийн хэрэглээний талаар Цөмийн энергийн газрын технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.
 
Цөмийн технологийн хэрэглээний талаар холбогдох байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл эрчимтэй ярих боллоо. Ер нь цөмийн технологи гэж юу вэ. Манай улсын аль салбарт энэ хэрэглээ түлхүү чиглэж байгаа вэ?
 
Цөмийн технологийг бид өдөр тутам амьдрал ахуйдаа өргөн хэргэлдэг. Салбараар авч үзвэл эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, аж үйлдвэр, шинжлэх ухаан, байгаль орчны салбарт өргөн ашиглаж байна. Дэлхий нийтээр эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд байгаль экологид хоргүй, аюулгүй ажиллагаатай цөмийн технологийг бүхий л салбартаа ашиглаж байна.Тухайлбал хүнс, хөдөө аж ахуйн салбарт ургамлын шинэ сорт гаргах, мал үүлдрийг сайжруулах, бохирдлыг цэвэрлэх, өвчин илрүүлж, анагаах, хяналт шалгалт зэргийг цацрагийн тусламжтайгаар маш хурдан хугацаанд үр бүтээлтэй хийх болсон.Манай улсын хувьд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчны салбарт цөмийн технологи ашиглаж байгаа.
 
Энэ чиглэлээр олон төсөл хэрэгжиж байгаа гэсэн ?
 
Монгол Улс 1957 онд ЗХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын гишүүн болсон. Энэ үеэс манай улсад цөмийн шинжлэх ухааны салбар үүсч хөгжиж ирсэн гэж үзэж болно. Харин 1973 онд Олон улсын атомын энергийн агентлагт элссэн.Түүнээс хойш өнөөдрийг хүртэл цөмийн технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр 12 сая ам.долларын хөрөнгө оруулалттай, 60 гаруй төсөл хэрэгжүүлжээ. ОУАЭА-ийнТехникийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд одоогийн байдлаар 49 төсөл хэрэгжиж байна.
 
Гэхдээ уран ашиглах нь ноцтой асуудлын тоонд ордог. Олон нийт ч энэталд сөрөг байр суурьтай байгаа?
 
Уран бол стратегийн түүхий эд. Заавал цөмийн эрчим хүчийг ашигласнаар энэ салбарыг хөгжлийг тодорхойлдоггүй. Дээр хэлсэн, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт цөмийн технологи ашиглаж байна.Тэрнээс гадна уран олборлож, экспортлосноор нийгэм, эдийн засаг, геополитикийн хувьд маш их хэрэгтэй. Орчин үеийн олборлолт, боловсруулалтын технологиор байгаль орчин, хүн, амьтанд хор хөнөөлгүй аргаар олборлож, боловсруулах боломжтой болсон.
 
Францын “Арева” компани манайд шар нунтаг гарган авах туршилт хийж байгаа. Үүнээс болж мал, амьтан үхсэн, гаж бүтэцтэй төл гарсан гээд таагүй мэдээлэл олон. Газар доор шар нунтаг гарган авах ажил аюулгүйг эх шүүмжлэл бий?
 
Ураны ордын гарал үүслээс шалтгаалж олборлолт хийх олон арга байдаг. Ил, далд, уусган нуруулдах, газрын дор уусгах, дайвар аргаар олборлож болно.Харин боловсруулах процесс бүгд адил. Эдгээрээс газар доор уусган баяжуулах аргын талаар хүмүүс их сонирхдог. Энэ аргаар боловсруулсан ураныг битүү дамжлагаар гаргаж ирдэг.Уусган баяжуулах арга байгаль орчинд нөлөө үзүүлэхгүй. Учир нь шингэн нэвтэрдэггүй давхарга хоорондын ураны хүдрийг баяжуулах арга. “Кожеговь” ХХК-ийн компанийн одоогоор ураны олборлолт явуулаагүй, зөвхөн технологийн туршилтын ажил хийсэн. Ураны хайгуулаас шалтгаалж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон тохиолдол гараагүй. Цөмийн энергийн газраас хайгуулын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажилдаг.
Гадныхны сонирхол Монголоос уран олборлож, боловсруулж авахад л чиглэдэг. Өөрөөр хэлбэл түүхий эд авах л сонирхолтой болохоос технологи нэвтрүүлэхгүй гэдэг.Үүнтэй санал нийлэхүү?
Дэлхийд цөмийн технологи үйлдвэрлэдэг олон компаниуд байдаг. Бид тэдгээр компаниудын бүтээгдэхүүнийг дээр дурдсан салбаруудад, хэрэглэж, нэвтрүүлэж, хяналт тавьж ажиллаж байна.Тэд технологио нээлттэй худалдаанд гаргадаг. Ураны хайгуул хийж байгаа компаниуд технологи нэвтрүүлэхгүйгээр олборлолт явуулах боломжгүй. Тэгэхээр Монгол Улс уран боловсруулах хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд хоргүй технологийг ашиглах бүрэн боломжтой гэсэн үг.
 
Уран олборлох, боловсруулахад аль улстай хамтрахаар болсон бэ?
 
Цөмийн технологийг хөгжүүлэх чиглэлээр ОХУ, Япон, БНСУ, БНУЭ, БНФУ, БНХАУ, АНУ зэрэг олон улстай хамтарч ажилдаг. Одоогийн байдлаар нэлээд олон оронтой цөмийн технологийн салбарт хамтран ажиллахаар гэрээ байгуулж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ураны салбарт БНХАУ ,Канад, БНФУ зэрэг улсын томоохон компаниуд хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.
 
Эдгээр улсад ямар шалгуур тавьж сонгосон бэ.Манай улс уул уурхайн салбарт гадаад улстай хамтрахдаа дутуу дулимаг ажилласнаас болж шүүхэд дуудагдах тохиолдол хэд хэдэн удаа гарсан?
 
Ер нь зөвхөн эдгээр улсаар хязгаарлагдахгүй. Бусад оронтой ч хамтран ажиллах боломжтой. Нэг үгээр цөмийн технологийг өндөр түвшинд хөгжүүлж чадсан улс орнуудтай хамтран ажиллаж, боловсон хүчинээ бэлтгэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд олон ажлыг зохион байгуулна.
 
Ер нь цөмийн эрчим хүчийг ашигласнаар одоо гаргаж байгаа зардлыг хэр зэрэг хэмнэх вэ?
 
Мэдээж зардал ихээр хэмнэнэ. Цөмийн эрчим хүчний станцын хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх хугацаа дулааны цахилгаан станцынхаас бага. Богино хугацаанд барьж, байгуулах боломжтой. Ашиглах хугацааны хувьд ч одоогийн станцуудтай харьцуулахад хамаагүй урт байгаа юм. Дэлхийн улс орнууд 2035 он гэхэд эрчим хүчний 20 хувийг цөмийн цахилгаан станцаас гаргаж авна гэсэн тооцоо бий. Энэ нь нүүрснээс эрчим хүч гарган авснаас болж дэлхийн дулаарал нэмэгдэж байгаатай холбоотой.
 
-Ярилцсанд баярлалаа.