Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Асуулт хариулт

Арева компани нь Монгол улсын холбогдох хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд манай байгууллага байнга хяналт тавьж ажилладаг. Цөмийн энергийн хуулинд аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах заалтууд тодорхой байдаг. Хуульд заасан зөрчлүүд илэрсэн тохиолдолд бид аливаа байгууллагад хариуцлага тооцох, улмаар үйл ажиллагааг нь зогсоох үндэслэлтэй болно.