Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Бидний тухай

Цөмийн технологийн бодлогын газар

Зорилго

Тус газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх эрх зүйн орчныг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал боловсруулж, хууль тогтоомж, бодлого, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комисст мэргэжлийн зөвлөгөө өгч, шуурхай мэдээллээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Үндсэн Чиг Үүрэг

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр стратеги боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үйл Ажиллагаа

- Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хүрээнд цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, санал, дүгнэлт боловсруулах;

- Эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, геологи, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи, нэвтрүүлэх, нутагшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн урт, дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлж, бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангуулах;

- Цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмалыг энхийн зорилгоор  ашиглахтай холбогдсон асуудлаар Цөмийн энергийн тухай хууль, бусад хууль, тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, зааврын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, боловсронгуй болгох, дүрэм, журам, стандарт боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах.

- Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн технологи, цөмийн эрчим хүчний чиглэлээр хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах;

- Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц, хайгуул, ашиглалтийн талаарх үр дүнг нэгтгэх, мэдээллийн санг бүрдүүлэх;

- Цөмийн эрчим хүчний дэлхийн чиг хандлага, эдийн засгийн үзүүлэлт, технологийн судалгаанд дүн шинжилгээ хийж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд санал боловсруулах;

- Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагаанд санал боловсруулах;

- Цөмийн технологийг олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сурталчилах ажлыг зохион байгуулах, хөтөлбөр, төлөвлөгөө гаргах;

- Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянах, удирдлагыг холбогдох мэдээллээр хангах, олон улсын байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч байгууллага хоорондын уялдаа холбоог зохицуулах;

- Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбоотой олон улсын гэрээ, конвенцийг судлах, дүн шинжилгээ хийж, нэгдэн орох ажилд дэмжлэг үзүүлж ажиллах;

АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

 

Албан тушаал Нэр Үндсэн чиг үүрэг Утас

1

Газрын дарга М.Чадраабал Цөмийн технологийн газрын  үйл ажиллагааг удирдан зохион байгуулах 9226-3155

2

Ахлах мэргэжилтэн С.Даваа Цөмийн технологи нэвтрүүлэх бодлогын асуудал хариуцсан 9226-3159

3

Ахлах мэргэжилтэн Ц.Отгонцэцэг Цацраг идэвхт ашигт малтмалын хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан 9226-3156

4

Мэргэжилтэн О.Түвшинбаяр Цацраг идэвхт ашигт малтмалын төсөл хөтөлбөр хариуцсан 9226-3159

5

Мэргэжилтэн Э.Батцэцэг Цөмийн болон шинэ эрчим хүчний асуудал хариуцсан 9226-3159

6

Мэргэжилтэн Б.Ундармаа Үндэсний цөмийн төсөл, хөтөлбөр  хариуцсан 9226-3159

7

Мэргэжилтэн Б.Цолмон Бүсийн төсөл, хөтөлбөр  хариуцсан  9226-3159

8

Мэргэжилтэн Д.Долзодмаа Цөмийн технологи, инновацийн асуудал хариуцсан  9226-3159