Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын семинар боллоо

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын семинар боллоо

Цөмийн энергийн газрын хүсэлтээр "Цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, цөмийн хамгаалалт, цөмийн хариуцлагын талаар баримталж буй бодлого, эдгээрийн ач холбогдолыг онцлох нь" сэдэвт семинарыг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо энэ сарын 24-26 хооронд зохион байгууллаа.
 
Уг семинарт Монгол Улсын Их хурлын аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.
 
Өнөөгийн байдлаар Монгол Улс нь "Цөмийн ослыг шуурхай мэдээлэх тухай конвенци", "Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай олон улсын конвенци", "Цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенци", "Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ", "Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр", "Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай Монгол Улс, ОУАЭА хооронд байгуулсан Хэлэлцээрийн нэмэлт протокол" зэрэгт тус тус нэгдэн орж олон улсын өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн байгаа юм.
 
Цаашид манай улсын хувьд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад холбогдох хууль эрх зүйн орчныг улам бэхжүүлэх, хөрш орнуудын баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайтар судлах, цөмийн материалын биет хамгаалалт, цөмийн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
 
Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтэс