Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Байгаль орчны салбарт

ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр Хүрээлэн буй орчны салбарт 1978 оноос эхлэн нийтдээ Техникийн хамтын ажиллагааны 5 төсөл амжилттай хэрэгжиж, 2012 оноос эхлэн Бүсийн хамтын ажиллагааны 3 төсөл 4 жилийн хугацаатайгаар хэрэгжиж байна.ОУАЭА-ийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэр болох газар доорх усны нөөцийг үнэлэхийн тулд газар доорх усны гарал үүсэл ба тэжээмжийг изотопийн аргаар судлах, Туул голын сав газрын урсацын бүрдлийн цаг хугацаа ба орон зайн хувьсах чанарыг тооцсон бөгөөд энэ чиглэлээр хүний нөөцийг бэлтгэн мэргэшүүлсэн.

2005-2006 онд нийт 25 худаг,17 булаг, 9 голба хаягдлын далангаас дээж авч химийн үндсэн үзүүлэлтүүд, хүнд металлын шинжилгээ, изотопын шинжилгээнүүдийг хийсэн.160 усны дээжинд химийн үндсэн үзүүлэлтүүдба хүнд металлын шинжилгээг Австри улсын Вена хотын Атомын шинжилгээний лабораторид шинжилсэн.210 дээжинд 18O,  2H,  3H, 13C, 14C–ийн шинжилгээг Пакистан Улсын Цөмийн энергийн лабораторид хийсэн байна.Хүнд металлын шинжилгээний дүнгээс үзэхэд газар доорх усны манган, төмөр, зэс, цайр, бром, литийнхэмжээ стандарт хэмжээнээс хэдэн 10 дахин их  кобальт, хүнцэл, вольфрам, ураныхэмжээ стандарт хэмжээнд байсан ба молибденийхэмжээ стандарт хэмжээнээс бага зэрэг их байгаа нь газар доорх ус нь хүнд металлын бохирдолд өртсөн байгааг харуулж байна. 

Дээрх судалгааны ажлууд 1961 оноос дэлхийн шижлэх ухаан хүн төрлөхтний түүхэнд шинээр орж ирсэн тэргүүний технологийн нэг бөгөөд усны их эргэлтийн явцад усан дахь изотопын өөрчлөлтөөр газар доорх усны нас болон түүний тэжээл, сэлбэгдэх хугацаа, химийн найрлагыг судлан бохирдлын эх үүсвэрийг тогтоох түүнээс гадна борооны усны тритумийн өөрчлөлтийг хянаж, байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлхэд чухал мэдээллийг хуримтлуулдаг юм.