Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Эрүүл мэндийн салбарт

Цөмийн оношилгоонд - Цөмийн болон цацрагийн дүрс оношилгоо ашиглан халдварт бус бүхий л төрлийн өвчний үеийн эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн байршлын болон үйл ажиллагааны оношилгоог нэгэн зэрэг хийж, эмгэгийн үйл ажиллагааны алдагдлын эхэн үед, бүтцийн эргэлтгүй өөрчлөлтөнд орохоос өмнө эрт илрүүлж оношилдог ба богино хугацаанд оношилгоо хийх боломжтойгоороо бусад төрлийн оношилгооны аргуудаас давуу талтай.
 
Эмчилгээ - Цацрагийн эмчилгээний гол зарчим нь хавдрын эд эсийг цөмийн цацрагаар үйлчлэн үхүүлж, эд эсийн үржил хуваагдлыг саатуулах, мөн зарим хэт ургалт, архаг үрэвслийг зогсоох үйлчилгээ үзүүлдэг ба эмчилгээг зайн болон дотуур туяа эмчилгээ хийх зарчмаар гүйцэтгэдэг.  Жишээ нь: ХСҮТ-д умайн хүзүүний, хөхний, толгой хүзүүний байршилтай хавдрыг голлон эмчилж байна. 
 
Цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн салбарт Радиоммунологийн арга, Изотоп оношилгоог сайжруулах, Цөмийн анагаах ухааны үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэх, Зүрх судасны өвчин, хорт хавдрын цөмийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээг сайжруулах, туяа эмчилгээний үйлчилгээ, чанарын хяналтын хөтөлбөрийг сайжруулах, туяа эмчилгээний үйлчилгээний шинэ технологи болон цацрагийн аюулгүй байдлын системийг хөгжүүлэх зэрэг арга технологиуд нэвтэрсэн ба Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1982-2007 онуудад ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилтээр 1,5 сая гаруй ам.долларын тоног төхөөрөмж авсан бөгөөд зарим хэрэгцээт изотоп, холбогчууд, радиоиммунологийн оношилуураар хангагдсан ба шаардлагатай боловсон хүчнийг технологийн өндөр хөгжилтэй орнуудад сурган бэлтгэсэн болно.
 
ОУАЭА-аас хэрэгжсэн төслийн үр дүнд Цөмийн онош зүйн тасаг нь цацраг идэвхт үүсгүүр болон цөмийн технологи ашиглан дараах оношилгоо эмчилгээ хийх боломжтой болсон:
 
o ачаалалтай зүрхний бичлэг
o бөөрний динамик сцинтиграфи
o бөөрний каптоприлт динамик сцинтиграфи
o бөөрний статик сцинтиграфи
o бүх биеийн ясны сцинтиграфи
o бамбайн сцинтиграфи
o зүрхний булчингийн цусан хангамжийн сцинтиграфи
o ачаалалтай, ачаалалгүй, зүрхний үйл ажиллагааны радионуклид вентрикулографи
o уушгины цусан хангамжийн сцинтиграфи
o уушигны агааржилтын сцинтиграфи
o тархины сцинтиграфи
o элэг цөсний динамик сцинтиграфи
o хөхний сцинтиграфи
o бамбайн иод шингээлт тодорхойлох
o радиоиммунологийн шинжилгээ
o бамбайн хорт хавдрын үеийн дахилт
o үсэрхийлэлийг шалгах зэрэг оношилгоо болон бамбайн хордлогот бахууг эмчлэх
o 2 см-ээс дээш хэмжээтэй олон зангилаат бахууг эмчлэх, бамбайн хорт хавдрыг эмчлэх зэрэг болно.
 
Мөн ОУАЭА-ийн Бүсийн болох Бүс хоорондын гэрээний хүрээнд эмнэлгийн салбарт зайлшгүй шаардлагатай радиофармацевтик, цөмийн оношзүйн эмч, цөмийн эмнэлгийн физикч, радиолог, радиоиммунолог бэлтгэх бүсийн хамтын ажиллагааны гэрээний төслүүд хэрэгжсэн. 
 
Эдгээрийн дүнд УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасаг жилд ойролцоогоор 2,400 өвчтөнд, бөөр, яс, бамбай, зүрх, уушиг, элэг цөс зэрэг эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны оношилгоо, 4,000 өвчтөнд бамбайн даавруудыг тодорхойлох шинжилгээг хийж, мөн бамбай булчирхайн хордлогот бахуу, хорт хавдрын эмчилгээг 150 гаруй өвчтөнд хийдэг болсон.
 
Мөн түүнчлэн эх орондоо эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношилох боломжтой цөмийн оношилгооны аппаратыг нэвтрүүлсэн. Шинэчлэлийн засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасагт  2 толгойт SPECT/CT цөмийн оношилгооны аппаратыг ОУАЭА болон МУ-ын Засгийн газрын санхүүжилтээр авах ажилд дэмжлэг үзүүлэн оролцсоны дүнд 2014 оноос SPECT/CT төхөөрөмжийг үе шаттай суурилуулсан. Энэ төхөөрөмжийг суурилуулснаар халдварт өвчин, хавдрын эмгэгийг эрт үед оношлох болсон. 
 
ХСҮТ-д 2009-2011 онуудад ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд туяа эмчилгээний төлөвлөлтийн “SOMATOM-Emotion 6” компьютерт симулятор, “CMS XiO” систем ашиглалтад оруулсан. Үүний дүнд туяа эмчилгээний шинэ үе болох 3 хэмжээст төлөвлөлт хийх, шугаман хурдасгуураар эмчилгээ хийх нөхцөл бүрдсэн байна.Дээрх төхөөрөмжийн тусламжтайгаар өвчний голомтын эмчилгээний төлөвлөлт түүний үндсэн дээр физик төлөвлөлт хийгддэг болно. 
 
ОУАЭА-ийн санхүүжилтээр ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт дараах тоног төхөөрөмжүүдийг авсан. Үүнд:
 
1995 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн кобальт-60 үүсгүүр бүхий зайн туяа эмчилгээний GWGP-80 аппарат, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн туяа эмчилгээний клиник төлөвлөлтийн HMD-1 энгийн симулятор аппарат;
2006 онд Чех улсад үйлдвэрлэсэн кобальт 60 үүсгүүр бүхий зайн туяа эмчилгээний Терагам аппарат;
2011 онд өндөр идэвхжилттэй кобальт 60 үүсгүүр бүхий дотуур туяа эмчилгээний Gynesourceаппарат зэрэг болно.
 
Эмчилгээний клиник төлөвлөлтөд орчин үеийн технологи ашигласнаар хавдрын голомтод цацрагийн хамгийн их тун, эрүүл эрхтэнд хамгийн бага байхаар төлөвлөх, цаашид эрүүл эрхтэнг хэрхэн хамгаалах боломжтой болж дараах дэвшилүүд гарсан. Үүнд:
 
• Гурван хэмжээст төлөвлөлтөд шилжсэн
Туяа эмчилгээний түвшин ахисан
Эмчилгээний чанарын баталгаа сайжирсан
Хорт хавдрын голомт оновчтой тодорхойлогдсоноор эрүүл эдийн хамгаалалт сайжирсан
Төлөвлөлтийн үед өвчтөний авах туяаны тун багассан (0,6 секундэд 6 зүслэг)
 
Мөн ОУАЭА-ийн Бүсийн болон Бүс хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эмнэлгийн салбарт зайлшгүй шаардлагатай эмч, цөмийн эмнэлгийн физикч, радиологи, радиоиммунолог бэлтгэх төслүүд хэрэгжиж байна. 
Дэлхийн түвшний эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, гадагш чиглэсэн оношилгоо, эмчилгээнд зарцуулагдах мөнгөний урсгалыг дотооддоо үлдээхэд Цөмийн энергийн комисс болон Цөмийн энергийн газраас ихээхэн хүч тавин ажиллаж өндөр үр дүнд хүрээд байна.