Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах, экспортлох

Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах, экспортлох ажлын хүрээнд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөөц нь батлагдсан орд газруудыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг батлуулан ажиллаж байна.   
Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн, 5.2, 5.3-т заасны дагуу хамтарсан компани байгуулан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох төрийн өмчит компани болон аж ахуйн нэгж хоорондын хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслийг боловсруулан ажиллаж байна.