Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх

Монгол  Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журам, Монгол Улсын Засгийн газрын 120 дугаар тогтоолоор батлагдсан 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Гурванбулаг, Дорнод, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч овоо ураны ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар тусгагдсан. Энэ ажлын хүрээнд дээрх орд газруудад геологийн нарийвчилсан судалгаа хийгдэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн.