Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

ОУ-ын мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо мэдээллийн системийн хэрэглээнд суралцаж байна

ОУ-ын мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо мэдээллийн системийн хэрэглээнд суралцаж байна

Цөмийн энергийн газар болон Олон Улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) хоорондын Техникийн хамтын ажиллагааны хүрээнд "Хяналтын албаны мэдээллийн системийн хэрэглээ" сэдэвт ахисан түвшний сургалтыг ОУАЭА, Европын холбооны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо 2014 оны 08 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтад Монгол, Индонез, Пакистан, Палестин, Иемен, Сири, Ирак, Тайланд, Филиппин, Малайз, Мьянмар, Лао зэрэг улсын хяналтын байгууллага болон мэдээллийн аюулгүй байдал хариуцсан 24 мэргэжилтэн оролцож байна.

 
Энэхүү сургалтын зорилго нь бүртгэлийн программын хамгийн сүүлийн үеийн мэдээллийн систем (RAIS 3.3 Web)-ийг танилцуулан, үйл ажиллагаандаа ашиглахад оршиж буй юм.
 
Энэ удаагийн сургалтаар Ази номхон далайн бүсийн орнуудын оролцогч нарт хяналтын албаны мэдээллийн систем, түүнийг үр дүнтэй, оновчтой хэрэглэх, ОУАЭА-ийн аюулгүй байдлын стандартад нийцсэн зохицуулалтын сүлжээ, цахим мэдээллийн аюулгүйн хамгаалалтын талаар ОУАЭА-ийн шинжээч нар тодорхой мэдээллийг олгох юм байна.