Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Ус шингээгч дэвшилтэт технологийн хэрэгцээ

Ус шингээгч дэвшилтэт технологийн хэрэгцээ

Ус чийгийг богино хугацаанд өөртөө шингээн хуримтлуулж, газар тариаланг хэрэгцээт үед нь усаар хангах боломжтой дэвшилтэт технологи дэлхий нийтийн хэрэгцээ болоод байгаа бөгөөд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг гишүүн орнуудаа байгалийн полимер ашиглан цацрагийн боловсруулалт хийхэд 30 гаруй жилийн турш анхааран, дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.

Усыг өөртөө шингээснээр 500 дахин томорч чийгээ удаан хугацааны туршид хадгалах чадвартай уг бүтээгдэхүүнийг газар тариалангийн салбарт "Ус шингээгч", "Усны бяцхан торх" гэх мэтээр нэрлэдэг. Ус шингээгч нь далайн замаг, мөөгний иш, дал модны тос, саго цардуул зэрэг байгалийн бүтээгдэхүүнээс гаргаж авдаг учраас хөрс, хүрээлэн буй орчинд хоргүй, хаягдалгүй байгальд ээлтэй бүтээгдэхүүн юм.

Дашрамд дурдахад тариалангийн талбайг услах эсвэл бороо хур орсон тохиолдолд нийт усны 50-65% нь хөрснөөс ууршин гардаг учраас ургамалд хангалттай хэмжээний ус чийг ногдож чаддаггүй байна. Иймд цацрагаар боловсруулсан ус шингээгч полимерыг бороо хур бага ордог, ган гачиг олон удаа тохиодог хуурай нутаг дэвсгэрт ашиглахад тохиромжтой. Мөн усны ууршилтыг хязгаарлаж усалгааны усыг 50% хүртэл хэмнэн, хөрсийг усны элэгдлээс хамгаалдаг.

Ургамлын үндэсний ойролцоо байрлуулсан 1кг ус шингээгч полимерийн кристалл өөртөө 200 литр борооны усыг шингээх чадалтай. Энэ нь бяцхан цэцэрлэгээс авахуулаад тариалангийн томоохон талбайг усаар хангахаас гадна ихээхэн хэмжээний цагийг ч давхар хэмнэж чаддаг. Нөгөө талаар эмнэлэг, газар тариалан, гоо сайхан, хүрээлэн буй орчны хамгаалал гэх мэт үйлдвэрлэлийн төрөл бүрийн салбарт амжилттай ашиглаж байна.