Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

20-р зуунд эмнэлгийн салбарт хийгдсэн хамгийн том дэвшил

132

Цөмийн соронзон резонансийг нээсэн нэрт эрдэмтэн Эдвард Миллс Пурселл 1912 оны 8 сарын 30 өдөр мэндэлжээ. Тэрээр 2 найзтайгаа хамтран 1946 онд Цөмийн соронзон резонансийн үзэгдлийг Харвардын их сургуульд ажиллаж байх үедээ илрүүлсэн юм. 1952 онд Цөмийн соронзон резонансийг нарийн тодорхойлох аргыг боловсруулан Физикч Феликс Блохтой хамт Нобелийн шагналыг хүртсэн ажээ. Цөмийн соронзон резонанс бол соронзон резонансын зураглалын үндэс бөгөөд эмнэлгийн дүрс оношилгооны техникд өвчтөнд ямар нэгэн хагалгаа хийлгүйгээр өвчнийг илрүүлэх, ажиглах боломжийг эмч нарт олгосон юм. Энэ нь тухайн үедээ XX зуунд эмнэлгийн салбарт хийгдсэн хамгийн том дэвшлийн нэг байсан юм. Өнөөдөр Олон улсын атомын энергийн агентлаг  гишүүн орнууддаа MRI зэрэг технологуудийг ашиглан эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ОУАЭА-ын Цөмийн анагаах ухааны ба дүрс оношилогоо хаягаас авна уу.