Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

“Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт” сэдэвт сургалт болж байна

“Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт” сэдэвт сургалт болж байна

Өнөөдөр Цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны хүрээнд “Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо эхэлж байна.

Манай улсын хувьд чадварлаг хүний нөөц бэлтгэх нь нэн тэргүүний асуудал билээ. Энэ ч утгаараа манай агентлаг энэ салбарын тэргүүлэгч улсын нэг Япон улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж хүний нөөцийг бэлтгэх, сургалт, судалгааг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилласаар байна.

Энэхүү сургалтын зорилго нь “Сургагч багш бэлтгэх сургалт”-д хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүд өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломж олгож байгаагаас гадна салбарын хүний нөөц бэлтгэх суурь бэлтгэл ажил болж байгаагаараа онцлогтой.

Энэ удаагийн сургалтаар цөмийн технологийн нийгэмд оруулах хувь нэмэр, гадаад орчны цацрагийн хяналт, технологи ашиглаж цацрагийн хэмжилт, тооцоо хийх, цацраг идэвхит бодисын хог хаягдал  болон манай улсад цацрагийн эрсдэлээс сэргийлэх, байгаль орчин, хүн амыг хамгаалах хяналтын систем зэрэг өргөн хүрээний мэдлэгийг олж авах юм.

Дашрамд дурдахад энэ төрлийн сургалт анх удаагаа манай улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогоор хоёр мэргэжилтан энэ чиглэлээр Япон улсад суралцсан байна.