Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Рентген кабинетийн зохион байгуулалт, түүнд тавигдах шаардлага

Ионжуулагч цацраг нүдэнд харагдахгүй, үнэр амтгүй, тухайн үед организмд хэрхэн үйлчилж байгаа нь мэдэгдэхгүй учир хүмүүс түүний хор хөнөөлийг сайн ойлгохгүй байх тохиолдлууд түгээмэл байдаг.
 
Техник технологийн хөгжлийн өнөө үед рентген оношилгоо шинжилгээний шинэ аргууд эмнэлгийн практикт хурдацтайгаар нэвтрэн хөгжиж өргөнөөр ашиглагдан олон зуун хүнд оношилгоо шинжилгээ үр дүнтэйгээр хийгдэж байгаагийн хирээр рентген цацраг хүний биед хор нөлөөтэй гэдгийг анхаарч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудад рентген цацрагийн үйлчлэлээс хамгаалах хамгаалалтын бүхий л арга хэмжээг авсан байх шаардлагатай бөгөөд энэ талаар гарсан хууль, дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллах шаардлагатай.
 
Рентген оношилгооны үед өвчтөн болон цацрагтай харьцаж ажиллагчдыг цацрагаас хамгаалах явдал чухал ач холбогдолтой бөгөөд тэднийг үндэслэлгүйгээр ионжуулагч цацрагийн нөлөөлөлд өртүүлэхгүй байх энэхүү үндсэн зарчмыг чанд баримтлан ажиллах ёстой.
 
 
Ионжуулагч цацрагаас хамгаалах үндсэн 3 арга байдаг.
 
 
1. Хугацаагаар хамгаалах / цацрагийн урсгалд хүмүүсийн байх хугацааг багасгах /
 
2. Зайгаар хамгаалах / цацрагийн үүсгүүрээс аль болох боломжтой хэмжээгээр хол байх /
 
3. Хамгаалалтын хэрэгслээр хамгаалах / рентген процедурын өрөөнд хамгаалалт хийх, хувийн болон бусад хамгаалалтын хувцас хэрэгслийг хэрэглэх /
 
 
Рентген кабинетийг зохион байгуулах түүнд тавигдах шаардлага
 
 
· Рентген кабинетийг шинээр зохион байгуулахдаа батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэ. Зураг төсөлд кабинет ба дээд доод өрөө, зэрэгцээ өрөөний байрлал, салхивч, гэрэлтүүлэг, халаалт, усны хоолой, газардуулга, цахилгаан системийн байгууламжийн байрлалт, хамгаалалтын талаар хийсэн тооцоо болон зураг төсөлд өгсөн бусад тайлбарыг хавсаргана.
 
· Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа Эрүүл мэндийн сайдын 1988 оны А/120 тоот тушаалаар батлагдсан “ Цацраг туяа үүсгэгч аппарат дээр ажиллахад дагаж мөрдөх дүрэм, “Цацрагийн ариун цэврийн үндсэн дүрэм” /ЦАЦҮД-83/ , “Цацрагийн аюулгүйн норм” /ЦАН-83/, Олон улсын атомын энергийн агентлаг болон 6 байгууллагын хамтран гаргасан “Цацрагийн аюулгүйн үндсэн стандарт”-ын холбогдох заалтуудыг хатуу баримтлан ажиллана.
 
· Рентген кабинетийн талбайн хэмжээ нь холбогдох дүрэмд заасны дагуу байх ба өрөөний хана, хаалга, шал, тааз нь туяаны нөлөөллөөс хамгаалагдсан байна. / 1 аппарат бүхий шинжилгээний кабинетийн өрөө 24-34 м2, флюрографийн кабинетийн өрөө 20м2, шүдний зураг авах өрөө 6м2, удирдлагын өрөө 10м2, фотолаборатори 6-10м2 байвал зохино./
 
· Фотолабораторийн өрөөг рентген шинжилгээний өрөөтэй зэрэгцээ байрлуулах ба агааржуулагч болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байна. /Зориулалтын улаан гэрэл, хугацаа хэмжигч, угаагч, хатаагч, г.м /
 
· Рентген кабинетийн шинжилгээний өрөө ба удирдах самбарын өрөө нь тусдаа байх ба туяаны хамгаалалт бүхий цонх хаалгаар тусгаарлагдсан байна. / өвчтөнг харж ажиглах тугалган шил бүхий цонхтой байх/
 
· Рентген кабинет нь агааржуулалтын системтэй байх ба агаарын солилцоог тогтмол хийж байна.
 
· Рентген кабинетад ажилчид, үйлчлүүлэгч өвчтөн, хүүхэд түүнийг асран хамгаалагчдад зориулсан хувийн хамгаалалтын хормогч, бээлий, нүдний шил, бамбайн хаалт болон зөөврийн хаалт байх ба тэдгээрийн тугалган эквивалентийг үзүүлсэн тамга тэмдэгтэй байна.
 
· Рентген процедурын өрөөний үүдэнд рентген аппарат ажиллах үед асдаг он “Анхаар! Рентген цацраг, зөвшөөрөлгүй орж болохгүй” гэсэн гэрлэн дохио болон “Цацрагийн аюулгүйн тэмдэг” / шар дэвсгэр дээр хараар зурна/ байна.
 
· Рентген шинжилгээг хийх өрөөний хамгаалалт нь гэрэлд харах, зураг авах үед кабинетийн зэрэгцээ өрөөнүүд ба гудамж, хаалга, цонхны цаана цацрагийн тунгийн төвшин эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хязгаараас хэтрэхгүйгээр байхаар тооцоологдон хийгдсэн байна.
 
· Рентген аппарат байрлах өрөөний хаалгануудыг 1мм–ээс багагүй эквивиленттай тугалган хамгаалалт бүхий материалаар хамгаалсан байна.
 
· Рентгений эмч лаборант нар шинжилгээ хийхээс бусад цагт ажлаа гүйцэтгэх тусгай өрөөтэй байна.
 
· Рентген кабинетийн өрөө хуурай байх ба халаалтын системээр хангагдсан байна. Процедурын нэг өрөөнд нэг л рентген аппарат байрлуулна. Харин үйл ажиллагааны хувьд хоорондоо холбоо бүхий аппаратууд мөн ердийн рентген аппаратын хамт шүдний рентген аппаратыг байрлуулж болно.
 
· Рентген кабинетад цахилгаан байгууламжийн угсралтын дүрэм болон галын аюулгүйн дүрмийг чанд мөрдөж ажиллана.
 
 
Рентген кабинетийн зохион байгуулалтыг үзүүлсэн схем /загвар/