Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Цөмийн эрчим хүчний талаар олон улсын эрдэмтэд чууллаа

Цөмийн энергийн газар, Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам, Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэн хамтран “Цөмийн эрчим хүч” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааны хүрээнд дэлхийн эрчим хүчний чиг хандлага, Монгол орон дахь цөмийн шинжлэх ухаан, технологийн хөгжил, Монголд тохиромжтой судалгааны реакторын судалгаа, Цөмийн эрчим хүчний талаарх олон нийтийн чиг хандлагатай холбоотой асуудлыг хөндөн ярилцсан юм.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хурлыгнээж хэлсэн үгэндээ Монгол Улс цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, түүний ололт амжилтыг нийгэм эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангах, гадаад орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд ураны олборлолт нь эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцанд таниулах, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох гэх мэт олон талын ач холбогдолтой болохыгонцоллоо.

 Дашрамд дурьдахад,дэлхий нийтийн цөмийн энергийн хэрэгцээ 2030 он хүртэл тасралтгүй өсөх хандлагатай байгаа аж. Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс гаргасан мэдээгээр 2013 оны 1-р сарын 1-ний байдлаар хайгуул хийж тогтоосон  ураны 30 мянган тонноос илүү баттай нөөц бүхий 14 оронбайна.Олборлолтын хэмжээгээрээ Казакстан, Канад, Австрали, Нигер, ОХУ, АНУ зэрэг улсууд дэлхийд тэргүүлдэг байна. Харин Монгол улс батлагдсан ураны нөөцөөрөө дэлхийд 13 дугаарт жагсдаг бөгөөд ураны ордын хайгуул судалгааг эрчимжүүлж ураны нөөцөө баталгаажуулвал манай улс ураны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт жагсах хэмжээний нөөцтэй аж.