Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Манай улс Их энергийн физикийг хөгжүүлэх ОУ-ын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Манай улс Их энергийн физикийг хөгжүүлэх  ОУ-ын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Шинжлэх Ухааны Академийн Физик Технологийн Хүрээлэнгийнсанаачлагаар Европын цөмийн судалгааны байгууллага /ЦЕРН/ болон Монгол Улсын Засгийн газар  хоорондын Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг өчигдөр хоёр тал батлав. Тус хэлэлцээрт Монголын талаас Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЦЕРН-ийн талаас Гадаад харилцаа эрхэлсэн захирал ноён Р.Фосс нар Улаабаатар хотноо гарын үсэг зурлаа.

Их энергийн физикийн судалгаагаараа дэлхийн тэргүүн эгнээнд явж, хүн төрөлхтний шинжлэх ухааны танин мэдэхүй, технологийн ололт амжилтад тодорхой хувь нэмэр оруулж буй Европын цөмийн судалгааны байгууллага нь жаран жилийн түүхтэй аж. Нийт 70 орчим улстай хамтын ажиллагааны хэлэлцээртэй ажиллаж, физикийн судалгаа хийх сүүлийн үеийн мэдээлэл солилцох, технологи дамжуулах, олон түвшний сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байна.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар их энергийн физикийн суурь судалгаа болон манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд монголын судлаачид, инженерүүд, техникийн ажилтнууд ЦЕРН-ийн  судалгааны урт хугацааны төслүүдэд оролцох боломж бүрдэх юм.