Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Монгол улс, Европын холбоо хоорондын үндэсний төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол улс, Европын холбоо хоорондын үндэсний төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол улс, Европын Холбоо хоорондын түншлэл болон хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Ураны олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаатай холбоотой хяналтын эрхзүйн орчныг бэхжүүлэх” сэдэвт 1 сая еврогийн өртөг бүхий үндэсний төсөл хэрэгжиж эхэллээ. Энэхүү төсөл нь ураны хайгуул, олборлолтын үед хяналтын эрхзүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжилтийг хангахад шаардлагатай хүний нөөц бэлтгэхэд гол зорилго тавин ажиллах юм. Ингэснээр олон улсын стандарт, норм дүрэм журамд нийцсэн ураны хайгуул, олборлолттой холбоотой эрхзүйн баримт бичгийг боловсронгуй болгож, хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой.