Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Эмч нар салбарынхаа цацрагийн хамгаалалт, хяналтын талаарх мэдлэгээ дээшлүүллээ

Эмч нар салбарынхаа цацрагийн хамгаалалт, хяналтын талаарх мэдлэгээ дээшлүүллээ

    Эмнэлгийн салбарын цацрагийн хамгаалалт, чанарын хяналтыг сайжруулах зорилгоор хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын рентген оношилгооны эмч, техникчдэд зориулансургалт явууллаа.

Цөмийн энергийн газраас зохион байгуулсан энэхүү сургалтад Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 19 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийндүрс оношилгооны 16 эмч, 18 техникч,  нийт 34 мэргэжилтэн  хамрагдав.

Ийнхүү эмнэлэгийн салбар дахь цацрагийн хамгаалалтын холбогдолтой хууль эрх зүй, рентген оношилгооны үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, оношилгооны үед ажилтан, өвчтөнг нэмэгдэл шарлагаас урьдчилан сэргийлэх аргууд, рентген оношилгооны аппарат, тоног төхөөрөмжийн чанарын хяналтыг сайжруулах талаар тухайн салбарт цацрагтай ажиллагчдад зохих мэдллэгийг олгосон юм.

Сургалтын үр дүнг тестээр дүгнэж,  оролцогчдод сургалт семинарын агуулга, явагдсан хугацааны зохих 2багц цагийн сургалтын гэрчилгээ олгов.

Энэ үеэр зарим эмч нартай уулзаж санаа бодлыг нь сонслоо.

 

Цацрагийн хамгаалалтын асуудал хэвийн

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн Параклиникийн тасгийн эрхлэгч О.Цогоо

Манай аймгийн хувьд сүүлийн хоёр жилд дижитал аппарат, шүдний дижитал, дурангийн иж бүрдэлүүд гэх мэт эмчилгээний тоног төхөөрөмж эрс сайжирсан ч боловсон хүчин нэмэгдээгүй, хуучин ажиллаж байсан эмч нар ажиллаж байгаа. Манайд жишээ нь нэг аппаратан дээр дөрвөн эмч ажиллах ёстой байтал нэг эмч ажиллаж байна. Бусад дурангийн эмч нар ч дутагдалтай.

Цацрагийн хамгаалалтын асуудал бол хэвийн явагдаж байна. Өөрөөр хэлбэл тэр орчинд байх цацрагийн хэмжээ байх түвшиндээ байна гэсэн дүгнэлт гарсан.

Гэсэн хэдий ч  иргэд төдийгүй эмч нар маань цацрагийн хамгаалалтын талаарх мэдлэг хөдөө орон нутагт хомс байдаг. Эмч нар өвчтөнөө ямар тохиолдолд туяанд оруулах вэ гэдгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Ханиад хүрсэн хүүхэд бүрийг туяанд оруулаад байх шаардлагагүй шүү дээ. Гэтэл гэрэлд харуулаад ир гээд л явуулдаг. Эмч нар цацрагийн тухай ойлголтоо сайжруулж байж л иргэдийн мэдлэг нэмэгдэнэ.

Өдөрт 80-90 хүн Рентгенээр үйлчлүүлдэг

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Дүрс оношилгооны их эмч Д.Байгальмаа

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбар бол хүн ам, өвчлөл ихтэй, мэргэжлийн боловсон хүчин цөөн талдаа ордог газар. Рентгенд гэхэд л өдөрт 80-90 хүн үйлчлүүлдэг. Тэгэхээр гэмтэл, осол бэртэлийн өвчлөл  их байна гэсэн үг л дээ. Гэсэн хэдий ч рентген эмчилгээний тоног төхөөрмжийн хувьд хангалттай гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл манайх зөвхөн рентген зураг авахаас эмчлэх боломж байдаггүй. Гэхдээ нэг үеийг бодоход иргэд цөмийн технологийн хэрэглээний талаар ойлглт, мэдлэгтэй болсон нь харагдаж байгаа. Энэ сургалт ч гэсэн оро нутгийн эмч нар бидний хувьд маш том боломж, нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээг илүү өндөр түвшинд гүйцэтгэх нөхцөл болж байгаа юм.

Тоног төхөөрөмжийн туслах хэрэгсэлүүд ховор байдаг

Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн Дүрс оношилгооны эмч Я.Алтангэрэл

Засгийн газрын шугамаар сүүлийн хоёр жилд манай эмнэлэгт нилээд  хэд хэдэн тоног төхөөрөмж тавигдсан. Сити, шүдний дэлгэмэл рентген, дижитал рентген, бүх төрлийн дурангууд тавигдсан байгаа. Харин ажиллуулах мэргэжилтэн дутагдалтай. Нотолгоонд суурилсан эмчилгээ гэдэг утгаараа сүүлийн үед оношилгооны асуудал нэг номерт тавигдаж байдаг. Гэхдээ л хавдартай иргэд орон нутгийн эмнэлэгийн байгууллагаас анхан шатны тусламж авч чадахгүй байгаа нь нууц биш.

Хавдарууд гол төлөв хүнд хэлбэртээ оношилогддог учраас хүндрэлтэй зүйл байдаг л даа. Эсийг харна гэдэг бол тийм ч амаргүй. Энэ бүхэнд шаардагдах дагалдах хэрэгслүүдийг бүрдүүлж, эмчилгээ оношилгоогоо бүрэн дүүрэн явуулна гэдэг бол хүндрэлтэй л байдаг. Ер нь тоног төхөөрөмж их хэмжээгээр орж ирж байгаа ч гэсэн түүний туслах хэрэгсэлүүд маш үнэтэй. Манайд жишээ нь дижитал рентген байлаа гэхэд зураг авах плёнк нь дутагдалтай байх үе бий. Тэгэхээр тоног төхөөрөмж суурилуулахын зэрэгцээ дагалдах хэрэгсэл дээр нь ч бас анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодож байна.