Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Сэндайг дахин ажиллуулах асуудал хяналтын байгуулагын гарт байна

Сэндайг дахин ажиллуулах асуудал хяналтын байгуулагын гарт байна

Кюшү цахилгаан эрчим хүчний компани Сэндай 1-2 дугаар блокуудыг дахин ажиллуулахад шаардлагатай бүх бичиг баримтуудыг бүрдүүлсэн тул одоо эцсийн шийдвэр Цөмийн хяналтын байгууллагын /ЦХБ/ гарт байна.
 
Цөмийн хяналтын байгууллага 2011 оны 3 дугаар сард Фукушима Даичид болсон ослын дараа Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын шаардлагыг нэмэгдүүлж шинэчилсэн журам баталсан. Эрчим хүчний компаниуд цөмийн эрчим хүчний станцуудыг ойрын хугацаанд дахин ажиллуулж эхлэхээр 10-аад хүсэлт гаргахаар хүлээгдэж байгаагаас, Сэндай станц Кагошима мужийн захиргааны дэмжлэгийг авсан тул анхдагч болж байгаа юм.
 
Шинэ журамд нийцүүлж Кюшүгийн техникийн хөтөлбөрийг ЦХБ 09 дүгээр сарын 10 ны өдөр баталсны дагуу станц дээр инженерийн өөрчлөлт хийгдсэн. Станцын 1 болон 2 дах блокуудын өөрчлөлт хийгдсэн тайланг 10 дугаар сард өгсөн байна. ЦХБ –аас хөтөлбөрийн дагуу хийгдсэн өөрчлөлтүүдийг шалгаж үзсэний дараа Сэндай станцын ашиглалтыг дахин сэргээх боломжтой эсэхийг шийдэх юм.
 
Японы Засгийн газар Цөмийн эрчим хүчний станцыг дахин ажиллуулж эхлүүлэх талаар эцсийн шийдвэрийг гаргах юм.