Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

ЦЭГ, МХЕГ хамтран ажиллана

ЦЭГ, МХЕГ хамтран ажиллана

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, МХЕГ-ын дарга Д.Батмөнх, нар журам батлах тухай хамтарсан тушаал гаргаж, гарын үсэг зурав.  

Уг тушаалд зааснаар “Монгол Улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүнд тавих цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран ажиллах журам” болон цацрагын хяналтын төхөөрөмжүүдэд сэжигтэй дохиолол илэрсэн үед авах арга хэмжээ, мэдээлэл дамжуулах бүдүүвч зэрэг зургаан хавсралтыг баталсан юм.

Мөн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.