Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Япон улс Сендай ЦЭХС-ыг дахин ажиллуулахаар боллоо

Япон улс Сендай ЦЭХС-ыг дахин ажиллуулахаар боллоо

Японы Кагошима мужийн захирагч “Сендай” цөмийн эрчим хүчний станцыг (ЦЭХС)-ыг дахин ажиллуулах зөвшөөрөл өглөө. 2011 онд болсон цунамийн гамшгаас үүдэносол гарсан “Фукушима” ЦЭХС-д дэлбэрэлт болсноос хойш анх удаа дахин ажиллуулах гэж буй цөмийн тогоонууд юм. Японы цөмийн хяналтын байгууллагаас аюулгүй байдлын шаардлагыг нэмэгдүүлж шинэчилж баталсан журмын дагуу үйл ажиллагааны хяналт, шалгалт хийсний эцэст ирэх жилээс ЦЭХС-ыг дахин ажиллуулж эхлэх гэнэ.

“Фукушима”-гийн ослын дараа улс орон даяар нийт ажиллаж буй бүх 48 ЦЭХС-ын үйл ажиллагааг зогсоосон байсан юм. Япон улс нь эрчим хүчний хэрэглээнийхээ нийт 30 хувийг ЦЭХС-аас хангадаг байсан аж. Тиймээс Японы Засгийн газар олон нийтийн хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан ЦЭХС-ыг дахин ажиллуулж, эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөг баталлаа.