Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

АНУ, Хятад хоёр түүхэн тохиролцоонд хүрлээ

АНУ, Хятад хоёр түүхэн тохиролцоонд хүрлээ

Бээжинд үргэлжилж буй Ази, номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы үеэр АНУ, БНХАУ хоёр түүхэн тохиролцоо хийлээ. Хоёр гүрний тэргүүнүүд дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд эрчимтэй бууруулахаар тохиролцсон байна. Энэ бол түүхийн онцлох үе хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.

Хэлэлцээний хүрээнд АНУ 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 26-28 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Харин энэ хугацаанд БНХАУ нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлэхгүй бөгөөд цөмийн эрчим хүч болон нар, салхи зэрэг хүлэмжийн хий ялгаруулдаггүй эрчим хүчний хэрэглээг 20 хувиар өсгөнө хэмээн амлажээ.

Энэ бол БНХАУ-ын анх удаа нүүрстөрөгчийн ялгаруулалтад хариуцлага хүлээхээ мэдэгдсэн түүхэн үйл явдал юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Обама болон Си Зинь Пин нарт ирэх жил Парист болох уур амьсгалын зөвшилцлийн чуулганы өмнө чухал хувь нэмэр оруулсан хэлэлцээ хийсэнд баяр хүргэсэн байна.